Мао Зэдун мөнх наслахын тулд мянга мянган охидын анхны эр болжээ

Урт насалж, удаан жаргана гэдэг хүн төрөлхтний эртний хүсэл мөрөөдөл. Засгийн эрхэнд хязгааргүй байх хүсэлтэй хүний хувьд эрт орой хэзээ нэгэн цагт энэ нь төгсгөл болно гэдэг тун харамсалтай хэрэг билээ.

ХХ зууны хамгийн алдартай улс төрийн зүтгэлтний нэг Мао Зэдун мөнх наслахын гол нууц нь сексийн идэвхтэй байдал гэж үздэг байв. Тиймээс ч Хятадын ард түмэн өглөө бүр “Мао дарга мянга мянга наслаг” гэсэн уриатайгаар сэрж, мянга мянган онгон охин түүний насыг уртастгах агуу их даалгавартайгаар удирдагчийнхаа орыг зорьдог байжээ.

Түүхчдийн баталснаар Мао Шар эзэн хааны туршлагыг давтаж, дурлалын мансуурлаас мөнхийн үнэ цэнийг олж авахыг хүсдэг байжээ. Тиймээс ч амрагуудаа байнга сольдог байсан гэнэ. Ялангуяа хөдөөгийн тариачны гэр бүлээс гаралтай охид Маогийн амрагууд болж байв. Охидын хувьд ч даргатай ойртоно гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил зүйл байлаа. Тэдний олонх нь агуу их удирдагчаа хамгийн агуу хүн гэдэгт ч чин сэтгэлээсээ итгэдэг байв.

Маог эмчилж байсан Ли Цисуй эмч түүнийг нас барснаас хойш 18 жилийн дараа удирдагчийнхаа ор хөнжлийн явдлын тухай цөөнгүй нууц дэлгэжээ. Үүн дотор Мао ариун цэвэр муу сахидаг нөхөр байсан бөгөөд гар, нүүрээ бараг угаадаггүй, усанд ховорхон ордог, шүдээ хаа нэг угаадаг, тэр ч бүү хэл трихомоноз гэгч бэлгийн замын өвчинтэй байсан гэнэ.

Анагаах ухаанд бол энэ өвчнийг бүрэн төгс эмчлэх боломжтой. Гэвч охид, хүүхнүүдээс буцдаггүй дарга хэсэг хугацаанд ч гэсэн завсарлага авчих вий гээд юу гэж эмчлүүлэх билээ. Ингээд хэчнээн охинд энэ бохир өвчнийг халдаасан нь ч тодорхойгүй байна.

Түүнчлэн Мао 1950-иад онд түрүү булчирхайн үрэвсэл туссанаасаа хойш үргүйдэлтэй гэж оношлогджээ. Тиймээс ч нас дээр гарсныхаа дараа ямартай ч охид, хүүхнүүдийг жирэмслүүлж чадаагүй байна.

Мао дарга олон тооны амрагаас гадна хууль ёсны гурван эхнэртэй, 10 хүүхэдтэй байсан юм. Түүний 5 охин, 5 хүүгээс гурав нь л амьд үлдэж чадсан. Тэд бол Мао Аньцин, Ли Минь, Ли На нар юм. Түүний нэг охи, хүү ЗХУ-ын Ивановогийн олон улсын хүүхдийн асрамжинд хүмүүжиж байсан бөгөөд охин Цзяоцзяо нь (сүүлд нь Ли Минь гэдэг нэртэй болсон) аавдаа захидал бичиж явуулснаар агуу их удирдагч хүүхдүүдтэйгээ уулзсан гэдэг. Уг захидалд “Мао дарга аа! Бүгд л таныг миний эцэг, харин намайг таны төрсөн охин гэх юм. Гэвч ЗХУ-д би таныг хараагүй, үнэн эсэхийг нь ч мэдэхгүй. Та үнэндээ миний төрсөн аав, би таны охин мөн үү?” гэж бичжээ.

Мао Зэдун залуу амрагууд нь түүнд мөнхийн амьдрал бэлэглэнэ гэж итгэж байсан ч тийм гайхамшигт тохиогоогүй юм. Хятадын удирдагч 83 насандаа таалал төгсчээ.

11 thoughts on “Мао Зэдун мөнх наслахын тулд мянга мянган охидын анхны эр болжээ

  1. uher 2017-12-14 14:21 at 14:21

    goyo um bee haha

    Хариулах
  2. Нэргүй 2017-12-14 14:36 at 14:36

    nyalh huhed iddeg baisan gedeg ene muuhai hun

    Хариулах
  3. Нэргүй 2017-12-14 16:25 at 16:25

    За харин хужаа нараас хамгийн хогийн хүнд үүнийг тооцож болно шүү. Зургаас харахад тэр үнэхээр материал голдоггүй байжээ.

    Хариулах
  4. ккк 2017-12-14 17:25 at 17:25

    Тойрч суусан залуу хүүхнүүд дотор монгол дээлтэй, царай муутай нэгэн байгааг харав уу таминь ээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-07-23 10:50 at 10:50

      ТИЙМ БАЙНА. ЯГ МОНГОЛ ХҮҮХЭН БАЙНА. ТОМ ХАЦАРТАЙ

      Хариулах
  5. иргэн 2017-12-15 11:58 at 11:58

    заваан завхай байжээ

    Хариулах
  6. мээдээ 2017-12-15 16:32 at 16:32

    тарвага элбэгдорж бас охид шаадаг байсан гэсэн. мянганбаяр дуучин хошного болд нар охид нийлүүлж болд нь охин шаалгасаар төрийн шагнал авсан.

    Хариулах
  7. nutgiin irgen 2017-12-19 16:37 at 16:37

    hujaa Elbegdorj BNH bogdiin gazar woroog uhaad bna uah be MONGOLSHUUDAA Wono bolgon tom tom nawin ireed woroo ashaad bna.

    Хариулах
  8. Нэргүй 2017-12-19 16:38 at 16:38

    MONGOLSHUUDAA SEREEREI

    Хариулах
  9. Элбэгдорж 2018-12-03 16:01 at 16:01

    Манай Их хурлын дарга нэг иймэрхүү царай төрхтэй хүн шүү.Харин хүүхний хувьд Элбэгдорж бас аймаар хүүхэмсэг караокений охидыг материал гологхгүй дуусгасан гэсэн.Элбэгдоржийн эхнэр нь одоо 7 хоногт 2 удаа солонгос нисэдэг гэж байгаа.Хамгаалагч энэ тэртэйгээ.Зардал нь манай төсвөөс гардаг байх даа.

    Хариулах
    1. Тэ 2018-12-15 10:38 at 10:38

      Тарвага зөвлөх нэрээр батчимэг сосормаа батзаяа хөгшин чавганц нэргүй гээд бүгдтэй нь унтдаг байсан тэд нь үүдийг нь сахиад хэрүүлтэй байсан гэсэн хаха элчин сайд хүртэл болгодог тарган авгайгаа бүүр голоод хаяцан

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн