Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан бол халаасных 48 хувиар нэмэгдсэн байна.

Манай улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн 30-37 хувийг хулгай эзэлдэг байна. Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар энэ хэрэг 26 хувиар өссөн аж. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жилд 12 тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайчид алддаг байна. Тэдгээр эд зүйлийг ломбард ченжүүдэд 2-3 дахин хямд үнээр зардаг. Тэд хулгайнх гэдгийг нь мэдсээр байтал цааш дамлан зардаг нь халаасны хулгай цэцэглэх гол шалтгаан болж байгаа юм.

By updown

One thought on ““Ломбард” халаасны хулгай цэцэглэх хөрс нь болж байна”
  1. Ломбард гэдгийг огт мэдэхгуй хуний бичлэг байна даа. Хун менгеерее шатаж хэрэгт холбогдохыг хусэхуу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн