Гадны орнуудад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг хууран мэхэлж, хүний наймааны золиос болгох гэмт хэрэг гарсаар байна. Энэ оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй ажил амьдралаа дээшлүүлэхээр хилийн дээс алхаад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ. Түүнийг нэгэн танил эгч нь гадаадад өндөр цалинтай ажилд оруулж өгнө хэмээн хуурч Тяньжинь хот руу авч явжээ. Ингээд биеийг нь хүчээр үнэлүүлсэн байна. Хил даваад сураггүй болсонд айсан гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсныг хуулийнхан олж тогтоож, Гадаад харилцааны яам, хууль хүчний байгууллага хөөцөлдсөний эцэст хохирогч эмэгтэйг эх оронд нь авчирчээ. Албан бус мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод 300 гаруй монгол охид, эмэгтэйчүүд биеэ үнэлдэг. Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд 30 хоногийн хугацаанд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрхтэй. Эрээн хотод биеэ үнэлж буй монгол эмэгтэйчүүд 30 хоног тутам Замын-Үүд боомтоор орж ирээд буцаад Эрээн рүү гардаг байна.
Хууль бусаар биеэ үнэлж байсан тэднээс арвыг нь Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Эрээний цагдаатай хамтран баривчилж нутаг буцаажээ. Ингэхдээ тэднийг дахин БНХАУ-ын хилээр нэвтрэхийг нь хориглож, хар тамга даржээ.
2 comments
Бузар эмс
ter abch ybsan tanil emegteign bol manaihan abchirsanl bzdee