Японы иргэн Хитоши Ватанабэ “Өглөөний гадилын дэглэм” хэмээх ном гаргасан нь дэлхий дахинаа агшин зуур хит болж чаджээ. Энэ дэглэм үнэхээр энгийн. Өлсөж болохгүйгээс гадна зуршлаа эрс өөрчлөхгүй байх нь чухал. Та зүгээр л өглөөгүүр гадил идэж, тасалгааны температуртай ус уухад л болно.
Ингээд л боллоо гэж үү?
Тийм ээ, яг зөв. Ватанабэ турах гэж олон удаа оролдсон боловч ямар ч арга үр дүнгээ өгөөгүй юм. Тиймээс ч тэр эм зүйч эхнэртэйгээ хамт өөрийн гэсэн арга боловсруулсан нь гайхалтай үр дүнгээ өгчээ.
Хосууд өглөөний гадилын дэглэм гэдгийг бодож олсон нь олон хүнд илүүдэл жингээ үүрд баяртай гэж хэлэхэд хүргэсэн байна.
Дэглэмийг хэрхэн барих вэ?
Тун энгийн. Та өглөө босмогцоо л шинэхэн гадил илэж, аяга ус уу. Ингээд л өдрийн хоол хүртэл юу ч битгий идээрэй.
Гадил нь тогтвортой цардуулаар дүүрэн бөгөөд энэ нь жин хаяхад нөлөөлдөг байна. Энэ цардуул нь бүдүүн гэдсэн шингэдэггүй, шууд л бүдүүн гэдсэнд орж, ферментжүүлэх үйл явц явагддаг байна. Энд цардуул нь эсийг тэжээж, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг зөвөөр явагдахад тусалдаг.
Та хэдэн гадил идмээр байна, тэр хэмжээгээрээ идэж болно. Гэхдээ япончууд ходоодоо хэт ачаалахаас зайлсхийж, 80/20-ийн дүрэм баримталдаг. Энэ нь ходоодны 80%-ийг дүүргэж, үлдсэн 20%-ийг хоосон үлдээдэг гэсэн үг. Тиймээс япончууд нийт хоолныхоо 80%-ийг л иддэг.
Гадил идсэнийхээ дараа 20 минут хүлээ. Энэ хугацааны дараа өлсөөд байвал дахиад нэгийг идчих. Үүнийхээ араас бүлээн ус уувал таны бодисын солилцоо сайжрах болно.
Ватанабэ дэглэмийн үеэр сүү, архинаас татгалзахыг зөвлөдөг. Харин орой хамгийн сүүлд 20 цагт хооллож болно. Шөнө дундаас болохоос өмнө унтаж амарна.
Өдөр, оройн хоолондоо хүссэн хоолоо идэхээс гадна завсраар нь жимс хэрэглэж болох юм байна. Яагаад гэвэл та гадилын тусламжтайгаар ямар ч байсан турж чадна.
Гадил ямар ашигтай вэ?
-Гадил нь эслэг, калигаар баялаг.
-Эрүүл мэндийн ерөнхий байдлыг сайжруулах тэжээллэг бодис ихтэй. Тиймээс гадилыг супер бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.
-Бодисын солилцоог нэмэгдүүлж, цатгалан мэдрэмж төрүүлдэг.
-Тийм ч үнэтэй бус, энд тэндгүй зардаг.
-Хоолны дуршлыг дардаг.
-Целлюлитийн гол дайсан.
Энэ дэглэм эрүүл мэндэд тустай, бие махбодыг идэвхжүүлж, архины хэрэглээг хязгаарладаг. Цусан дахь сахарын түвшинг тогтвортой барьж, бодисын солилцоог сайжруулна.