Оросын алдарт T.A.T.U хамтлагийн дуучин асан Юлия Волкова өдгөө 34 настай, хоёр хүүхдийн ээж. Түүний хүү Самир нь одоо 9 настай бол охин Виктория нь саяхан 13 нас хүрчээ. Дуучин бүсгүй “Инстаграм”-даа баярын хэдэн зургаа хуваалцжээ. “Цаг хугацаа ямар ч хурдан нисэн одно вэ. Удахгүй Самирын төрсөн өдөр болох гэж байна. Гэр бүлийн зургуудаа эргэн харъя” гэж бичжэээ.
Харин шүтэн бишрэгчид нь Юлиягийн охин Викториягийн том болсныг гайхан биширчээ. Охины хувьд ээжийгээ бараг өндрөөрөө гүйцжээ. Юлия нэгэн ярилцлагадаа хүүхдүүд нь нэлээд идэвхтэй, сониуч болж өсөж байгаа тухай ярьсан байна. Охин Вика нь гоцлол дууны дугуйланд явдаг бол хүү Самир нь усанд сэлэлтээр хичээллэдэг. Түүнчлэн тэд уран гулгалтаар сонирхон хичээллэдэг байжээ.
Сонирхуулахад Юлия охиноо бие хамгаалагч Павел Сидоровтойгоо уулздаг байхдаа төрүүлсэн юм. Тэд хэдэн жил үерхээд амьдралдаа цэг тавьсан билээ. Харин Самирын эцэг нь Парвиз Ясинов бөгөөд дуучин түүнээс 2010 онд салжээ.