Цагдаагийн газрын мэдээллээр 2018 оны онд гадаадад амьдарч байгаа Монгол улсын 1400 орчим иргэн гэмт хэрэгт холбогджээ. Хилийн чандад үйлдэгдсэн Монгол Улсын иргэдийн гэмт хэргийн гаралтын мэдээг БНСУ-д амьдардаг монголчууд тэргүүлж байна.
Зөвхөн 2018 онд гэхэд манай улсын 1000 гаруй иргэн тус улсад гэмт хэрэг үйлдсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ. Үүний дараа БНХАУ болон ОХУ, Турк улсад үйлдэгдсэн гэмт хэргүүд орж байна. Гэхдээ 2017 онтой харьцуулахад хилийн чанадад үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо харьцангуй буурсан гэнэ.
Хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх нь 19-40 насны эрчүүд, гарсан хэрэг зөрчлийн дийлэнх нь хулгай, танхай гэсэн хэрэг эзэлдэг байна.
2019 оны байдлаар Монгол Улсын 45 иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж буй аж. БНХАУ-ын ялын бодлого хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд чанга тусдаг. Хятадын Эрүүгийн хуульд хар тамхийг хамгийн бага хэмжээгээр 50 грамм хэмжээтэй зөөсөн тохиолдолд таван жилийн хорих ял, үүнээс их хэмжээгээр хил дамнуулан наймаалах зорилгоор зөөвөрлөсөн, худалдаалсан тохиолдолд цаазаар авах хүртэл хэмжээний ял оноодог.
Тиймээс Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэддээ зорчих гэж байгаа улс орныхоо дотоод, хууль журам, дүрмийг сайн судлах, танихгүй хүнээс дайвар ачаа, тээш, бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөдөг.