Бага дунд орлоготой иргэдийг орон сууцанд хамруулна

БНХАУ-ын хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, “Сервис центр” байгуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Тус улсын 350 сая юаны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянгад 1000 айлын түр орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн ирэх онд улсын төсвөөс 45 тэрбум, нийслэлийн төсвөөс 116,2 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 11.4 тэрбум, хөгжлийн санхүүжилтээс 51,1 тэрбум төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулахаар болжээ. Энэ мөнгөөр

  • Бага, дунд орлогтой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх
  • Түрээсийн болон түр суурьших орон сууцыг хөгжүүлэх
  • Шинэ суурьшил, хорооллыг хөгжүүлэх
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болон гэр хорооллын иргэдийн орон сууцны ипотекийн зээлд дэмжлэг үзүүлэх
  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах
  • Гэр хороололд өндөр технологийн бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтцийг хөгжүүлэх
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах
  • Угсармал орон сууцын дулаан техникийн шинэчлэл зэрэг ажилд зарцуулах аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн