Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. Хүн амын хэт их төвлөрсөн нийслэл хотыг төв, дунд, захын гэсэн гурван хэсэгт хувааснаар нягтаршлыг сааруулах боломжтой гэж үзжээ. Эрх баригчид захын хэсгүүдийг илүү хөгжүүлэх талаар төлөвлөгөөнд тусгажээ.
Төвийн бүсэд ихэвчлэн өндөр, томоохон барилгууд сүндэрлэх бол дундын бүсэд гэр хорооллын 200 айл тутмын дунд “Сервис центр” байгуулж, цахилгаан, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээгээр хангах аж. Харин захын хэсэгт аж үйлдвэрийн парк байгуулах юм байна. Тухайлбал, Налайх дүүрэгт барилгын материалын, Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн, Багануурт аж үйлдвэрийн парк байгуулах гэнэ.