Владимир Путины янз бүрийн ноходтой авахуулсан зураг бүхий шинэ хуанли хамгийн хүйтэн зүрхийг ч хайлуулна гэж The Sun бичжээ. Тус сонины тэмдэглэснээр хайртай амьтадтайгаа тоглож буй Ерөнхийлөгчийн зурагт хуанли Санкт-Петербургт эрэлт ихтэй байгаа гэнэ.

2018 оны энэхүү шинэ хуанлийн 12 хуудсанд Путин төрөл бүрийн ноходтой зургаа авахуулжээ. Нохой жилд зориулсан энэ хуанлийн эхний нүүрэнд Путин хайртай Юмэтэйгээ хамт зургаа авахуулжээ. Энэ зургийг Японы албан тушаалтнууд Кремльд айлчлах үеэр авсан юм.

Долдугаар сарын хуудсанд кокер спаниэльтэй авахуулсан бол дөрөвдүгээр сард өөрийг нь анхааралтай ажиглаж буй лабродор үүлдрийн нохойн саврыг барьжээ. Энэ хуанли Оросын төрийн тэргүүний эрэлхэг, чадалтай болохыг харуулсан бусад хуанлинуудтай өрсөлдөхүйц байна гэж The Sun тэмдэглэжээ. Өмнө нь Путин цээж нүцгэн загасчилж буй, морь унаж буй зурагтай хуанли гарч байсан юм.

 

 

 

 

By updown

One thought on “Нохой жилд зориулан Путины ноходтой хуанли гарчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн