Өсвөр насны хүү орцны таазнаас өөрийгөө дүүжилж амиа хорлосон хэрэг энэ сарын 5-нд гарчээ. Баянзүрх дүүрэгт гарсан энэ хэргийг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Талийгаач хүү 18 настай, орон сууцны есөн давхарт амиа алдсан байдалтай олджээ. Ямар шалтгаанаас болж сайн дураараа хорвоог орхих болсон нь тодорхойгүй байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны судалгаагаар дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг улс орнуудын гуравдугаарт манай улс жагсаж байна. Амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг бол өсвөр насныхны хувьд гэр бүлийн таарамжгүй байдал, цахим гадуурхал, бүтэлгүй хайраас шалтгаалдаг байна.