Нийслэлийн хүн амын 70 хувь гэр хороололд оршин суудаг. Үүнийг дагаад золбин ноходын асуудал иргэдийн бухимдлыг бардагч тэднийг устгах нэрийдлээр хот тохижилтын үнэмлэхтэй буутай дээрэмчид айлын ноходыг эзэдийнх нь нүдэн дээр буудаж ачаад, хохино гээд хэнэгч үгүй доромжилох нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Энэ тухай нохойгоо алдсан иргэн цахим хуудсандаа нийтэлснээр нохой нь байхад буудаж авч явсан байна. Араас нь очоод яагаад буудсан тухай уулзтал хохчино гэх үг хэлж хэл амаар доромжилжээ. Мөн эмгэн өвгөн хоёрыг нохойг бас л хашаандаа байхад нь буудчихсан аж. Тэд нохойныхоо араас уйлсаар ангуучидтай уулзахаар ирсэн байна. Тиймээс нохойгоо хашаанд сул орхихгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Ноходыг агнахдаа тэд тарган гэснийг нь сонгож онилдог нь нохойн гутал хийдэгтэй холбоотой төдийгүй махыг нь зарим цайны газруудад маш хямд үнээр зардаг гэж хүмүүс ярьдаг. Одоогоос хоёр жилийн өмнө нь нийтийн тээвэрт зорчиж явах үед ахимаг насны нэгэн эмэгтэй найзтайгаа ярихдаа “Манай хүү нохой агнадаг юм. Өглөө үүрээр буутайгаа гараад л айлын сул явж байгаа тарган гэсэн нохойнуудыг буудна. Эзэд нь сайн хооллодог нохойнд бол муу юм байхгүй. Золбин туранхай нохойг бол агнахгүй шүү дээ. Махыг нь зарим цайны газаруудад нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр зарчихдаг. Сонгино, давсаар амтлаад оройн хоолонд хуушуур хийхээр ерөөсөө мэдэгдэхгүй. Уушгинд их сайн” гэсэн удаатай. Харин нийслэлийн засаг захиргаанаас жилд нэг удаа эзэнгүй нохой, муур агнах зөвшөөрөл олгодог байна. Гэтэл хууль зөрчин айлын ноходыг хашаанаас нь буудан чирч яваа энэ хүмүүст хариуцлага тооцох цаг нь аль хэдийнэ болсон бололтой.
https://www.facebook.com/Mongolchuudd/videos/1573914602670263/