Бөмбөрцгийн хүн амын 20 хувийнх нь хацар хонхойдог гэнэ. Хацар нь хонхойдог хүнийг эгдүүтэй, хөөрхөн гэж ярилцах нь бий. Гэхдээ хацар нь хонхойдог хүний талаар бид тийм ч ихийг мэддэггүй.
- Булчингийн дутуу хөгжил
Хацрын хонхорхой нь үнэндээ булчингийн дутуу хөгжил гэж хэлбэл Та гайхах байх. Гэхдээ хацрын булчингийн дутуу хөгжил нь хонхорхой болдог аж. Тэгтэл жил бүр олон мянган хүн хацраа хонхорхойтой болгохын тулд гоо сайхны мэс засалд ордог.
- Хацрын хонхорхой нь мөнхийн залуу насыг илэрхийлдэг
Хацар нь үл ялиг хонхойдог хүмүүс залуу харагддагийг эрдэмтэд нотолжээ. Учир нь нялх болон бага насны хүүхдүүдийн хацар хонхойх нь элбэг байдаг. Тиймээс хацар нь хонхойж байгаа хүнийг залуу гэж боддог байна.
- Маш олон оронд хацар хонхойхыг аз авчирна гэж үздэг
Олон орны хүн хацар нь хонхойдог хүнд аз ирдэг гэж итгэдэг байжээ. Хүүхдийн хацар хонхойдог нь ингэж бодох үндэслэл болсон байна.
- Инээмсэглээрэй
Хэрвээ Та анзаарсан бол Холливудын оддын 60 хувийн хацар хонхойдог. Тиймээс ч тэд инээх үедээ үзэсгэлэнтэй харагддаг биз ээ.
- Генийн “бүтээл”
Хацар хонхойх нь удамшлынх болохыг эрдэмтэд баталж байна. Аав, ээж болон эмээ, өвөөгөөсөө л хацар хонхойх генийг өвлөдөг гэсэн үг.
- Хэрвээ таны хацар хонхойдог бол, Та дур булаам гэсэн үг
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, хацар нь хонхойдог хүмүүс энгийн хүнээс илүү дур булаам харагддаг аж. Тэгэхээр таныг цоо ширтээд буй хүн тантай ижил хацар нь хонхойдог хүүхэдтэй болохыг хүсэж байж ч магадгүй юм шүү.
Эх сурвалж: http://niisleliinmedee.com/?p=3430