Гэрлэх ёслолын ордон зургаан хөвүүнтэй Баянхонгор аймгийн залуу гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Гэрлэх ёслолын ордон, “Одонтой ээжүүд” групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэжээ. Улмаар 36 хүртэлх насны, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал тэдний нэгээр сонгогдсон байна. Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болж зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн 2018 оны зургадугаар сард “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоо хүртсэн байна.
Б.Баяржаргал дөрвөн удаа төрөхдөө зургаан хүүтэй болсон юм. “Алдарт эх” одонт Б.Баяржаргал өдгөө 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хүү төрүүлж, зургаан сайхан хүүгээ энх тунх өсгөн хүмүүжүүлж байна. Хосуудын хуримыг олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 09-ний Идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр хийхээр товложээ.
МОНЦАМЭ
11 comments
ZUGAAN HUUHED,YAMAR AMITAN BISHDEE
Чи сда минь хүүхэдгүй болохоорой боож үхэх гэж байгаа биз,Насаарай ганцаарай явж жаргаарай,
ZURGAAN HUUHED,YAMAR AMITAN BISHDEE
GERLEEGUI 6-N HUU TURUULEE GEJ UU TEREND ORVOL UUR SHN TUS DEM BOLMOOR YUMDAA
202. 179. 27. 124 бичигч ээ чи үнэндээ л тархины тураалтай юмаа. Ногоон толгойт оо ном унш! !!!!
Уншаад ойлгохгүй, усаар дүүрсэн олгой толгойт байна
Хөөе. 6 хүүхэдтэй эрээс “Чи энэ 6 хүүхдийнхээ ээжийг өөрийн хууль ёсны эхнэр гэж зөвшөөрч байна уу?” гэж асуух юм уу? Эхнэрээс нь “Чи энэ хүнийг нөхөр гэж зөвшөөрөх үү” гэж асуух юм уу? Буруу байна. Энэ аль хэдийн эхнэр нөхөр бололцоод 6 хүүхэдтэй болсон байна шүү дээ. Өөр зүйлээр туслах хэрэгтэй. Ямартай ч бакаалуудад аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье
hurim nair hiigeed ger bul batalgaatai boldog jmuu…ternii oron zugeer burtgej ögööd sanhuugiin tuslamj jmuu…6n huuhded ni bankand dans neegeed hadgalamjtai bolgovol….
Манай ангийн хүүхдийнх 8 хүүтэй . Одоо эцэг эх 2 нь жаргаж сууна . Хүү хүүхэд эцэг эхтэй дэмтэй сайхан санагдаж байна . Хүүгээр бурзайсан хоёруу . Аз жаргал эрүүл энхийг хүсэн eрөөe!
Хурим гэдэг уламжлалт ёс алга болжээ. Уг нь хүүхэдтэй битгий хэл огт өөр зүйлийг хэмжүүр болгодог байжээ, зөвхөн манайд ч биш, олон ард түмэн ийм ёстой байжээ:::
Yneheer baharhaltai. Bygdeeree ni az jargal hysie