Өчигдөр үдэш нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан байна. ОБЕГ 19:20 цагт ослын дуудлага хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй аврах ажиллагаа явуулжээ.
Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.