НийгэмОнцлох мэдээ

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, их хэмжээний мөнгө угаасан эмч нарыг шалгаж байна

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэгт холбогдох хувийн эмнэлгийн дарга нар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтнийг цагдан хорьж, арав гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн ГССҮТ-ийн эмч н.Амгаланбаатар болон Сэргээн засалт хөгжлийн төвийн захирал шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс дээрх хэргийн талаар мэдээлэхдээ манай эмнэлэг 15 ортой мөртлөө 50 хүн эмчлүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өгөөд хоёр жил гаруй болж байна. Энд их хэмжээний мөнгө завшаад байх шиг байна гэсэн аж. Энэ дагуу хувийн эмнэлгүүдэд шалгалт хийж, 15-30 ортой болохыг тогтоосон байна. Мөн  эмнэлгүүдийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг бичиг баримт болоод нөхөн олговроор хэдэн төгрөг улсаас авдаг тухай шалгаж тогтоох ажлыг хийсэн аж. Дээрх хэрэгт сэжиглэгдэж буй эмч нарын мэдүүлснээр ихэвчлэн хөдөө орон нутгийг иргэдийг сонгодог бөгөөд өвчтөний хуурамч түүхийг бүрдүүлэхдээ иргэдийн регистрийн дугаарыг ашигладаг гэсэн байна. Ингэхдээ улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг олшруулж, ихэвчлэн амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, өвчнийх нь талаарх мэдээллийг олж, хуурамч карт нээгээд өвчнийх нь талаар, хэвтэн эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичдэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг мөнгө харсан эмч нарын гол бай нь өндөр настан, хөдөө орон нутгийн иргэд, улсын эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн иргэд болж байгаа юм.

Эмч хүн улс эх орныхоо өмнө эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө ажиллана хэмээн тангараг өргөдөг. Гэтэл өргөсөн тангарагаасаа няцаж, хүний зовлонгоор жаргал хийж түрийвчээ түнтийлгэдэг хэсэг бүлэг эмч, дарга нарт ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

16 Сэтгэгдэлтэй

  1. Цалин нэмэхийг шаарддаг эмч, багш нар нэг иймэрхүү.
    Өвчтөн, сургуулийн хүүхдүүдийг мөнгө болгож хараад л

  2. ЭНЭ ГЭМТЛИЙН АМГАЛАНБААТАР ЧИНЬ 5-8 ЭМНЭЛГИЙН ЛИЦЕНЗТЭЙ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЮМ БИЛЭЭ. АВИАЦИАНА ГЭДЭГ ЭМНЭЛЭГ ЯВДАГ БОЛОВЧ БУСАД НЬ ДАН ЦААСАН ЭМНЭЛЭГ, ЭНЭ ТЭНДХИЙН ЭМНЭЛГИЙН АЛБАН ТУШААЛТНУУД, ЭМЧ СУВИЛАГЧ НАРТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ДАНДАА ХУУРАМЧ ТҮҮХ БИЧДЭГ. ДААТГАЛЫН САНГААС ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ МӨНГӨ ЗАВШСАН. ТЭР БИТГИЙ ХЭЛ ЭМНЭЛГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГУУЛАХДАА ЯАМНААС ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ӨӨР ЭМНЭЛГЭЭР ОРУУЛААД МАНАЙ ЭМНЭЛГЭ ЭНЭ ГЭЭД ҮЗҮҮЛЧИХДЭГ ОВОО ЭР ШҮҮ ДЭЭ.

  3. Амгаланбаатарыг сайн шалга .Ортой эмнэлэгийн эрхийг худалдаж аваад дандаа хуурамч истори бичиж даатгалд оруулдаг.Олон жил ийм аргаар мөнгө луйвардаж байна даа.Ер нь ихэнх хувийн эмнэлэг хуурамч истори оруулдаг сайн шалгах хэрэгтэй.

  4. НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САНГААС АВСАН САНХҮҮЖИЛТИЙГ САЙН ШАЛГААРАЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР АШИГЛАН ХЭВТҮҮЛСЭН МЭТ СТОР НЭЭДЭГ УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ ХИЙДЭГ ГЭЖ БАС эмндег-ТАЙ ХУВААЖ АШИГ ХҮРТДЭГ ШҮҮ

  5. Нээрэн өвдх үед өвчн асуухгүй нэр регстр даатгал,хаяг эн тэр асууж шалгаагад бдг н учртй бхн. бид эмч нарыг, эмнлгийг эн наснда ч , үхсн хойнооч тэжээх дэгэ.миний нэр ус хаана хэд хувираад цохиж явдг юмболдо?

  6. еР НЬ БҮХ ЭМНЭЛГҮҮД ЯАЖ ИЙГЭЭД АХИУ МӨНГӨ АВАХЫГ Л ХИЧЭЭНЭ ДЭЭ. тАНИЛУУД АХ ДҮҮГЭЭ ОРУУЛНА. Шалшаж чадах уу. Хэуүү дээ.

  7. хувийн эмнэлгүүдээ сайн шалгаа. улсын бол яаахын хөөрхий санхүүжилт нь өөр байдаг юм. хувийнхан бол мш их мөнгө идэж байгаа. төлбөртэй үзлэг хийнэ, даатгалас мөнгө авна. бөөн бөөн мөнгө авна.

  8. Гэмтэл согогийн эмнэлгийн дархлагдсан нягтлан гэж улаан архичин бна байнга ажил дээрээ архидаж хүнээс байнга гар харж хахууль авдаг байнга эмнэлэгтээ мах,цэвэрлэгээний материал болон бүх баарааг шахдаг нэг нөхөр байна.энэ эмнэлэг хүн үхэх гээд байхад регистрээ хурдан хэл бичиг баримтаа гээд суугаад бг ийм учиртай юм бна их хэмжээний мөнгө НДС аас авдаг учраас шунал нь хөдөллөөд өвчтөнөө анхаардаггүй юм бна тэгээд эмнэлэгт хэвтсэн гээд мөнгө завшдаг юм байхдаа дүн бүртгэлийн эмч гэж эмнэлэгтээ эмч нараас илүү эрхтэй,эмч нараа гартаа хийсэн хүн байдаг сайн шалгах хэрэгтэй.

  9. Songdoo geed Olon ulsad huleen zuvshuurugdsun enmelegiig shalgah heregtei.Emch nar n huvi hunees Bnga avilgal mungu zeelchiheed ugduggvi .Zahiral bolon emneleg hariutssan hun n meddeg bolov uu? Odoogoor ner usiig n heleed yah be.Munguu ug bas uvchitnuus mungu nehehee bolih heregtei

  10. За хэдэн тэрбумын хажууд юу ч биш юм. Тэд нар руугаа анхаарлаа хандуулаач. хэдэн наборын араас гүйгээд ……

  11. Гэмтлийн хагалгааны эмч,сувилагч , асрагч бүгд гарын мөнгө , хоол , хоолны мөнгө бэлэг сэлт сэхээний өвчтөний ар гэрээс орой болгон авдаг нь үнэн шүү дээ. Бас эм тариа материал өөрийн эмийн сангуудаас авхуулдаг. МRI зураг авахуулахад тэр мөнгөнөөс хувь хүртдэг. Хүний зовлонгоор мөнгө хийж ар гэрэа элвэг дэлбэг амьдруулдаг хүн чанаргүй хүмүүс юм билээ

  12. ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АНХ ЭМЯ САЙД ТНБ БАЙСАН Б.БАТСЭРЭЭДЭН, Т.ГАНДИ НАР Л ЦЭЦЭГЛҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ. АРД Нь ӨӨРСДӨӨ МӨНГИЙГ Нь АВДАГ БАЙСАН ДАА. ЭРТНИЙ Л ЮМ Ш ДЭЭ. МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЯВСААР ӨДИЙ ХҮРСЭН. ЭТҮГЭН СУРГУУЛь ЭНЭ МӨНГӨӨР Л БОССОН ДОО..

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close