2017-12-08 12:451min06

Брэд Питт турж эцээд, секс бэлгэ тэмдэг биш болжээ

brad

Брэд Питт, Анжелина Жоли нарын салалт шүтэн бишрэгчдийг нь үнэхээр их гонсойлгосон мэдээлэл байсан юм. Хүмүүс одоо ч тэднийг эргээд нийлнэ гэж итгэсээр байна. Гэхдээ тэд дахин эвлэрч нийлэхээргүй болсон бололтой. Хоёр биедээ гомдсон гомдол нь тайлагдаагүйгээс болж алдарт жүжигчид эрүүл мэндээрээ хохирсоор байна. Саяхан л гэхэд Анжелина ясан туранхай бие, нүүрнийхээ нэг хэсэг нь мэдээгүй болсон гарч ирээд фэнүүдээ айлгасан билээ.

Тэгвэл мөнхийн стресс ч Брэд Питтийг нөмөрчээ. Өнгөрсөн жилийн намар л жүжигчин эрийг бага зэрэг тураад, тун аятайхан болцгоож гэж шуугиж байсан. Нэгдүгээр сард “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр 53 настай Питт хэвийн харагдаж байсан бол одооны энэ зургууд нь фэнүүдийг нь айлгахаар байна.

Жолитой гэрлэснээс хойш хэдэн кг турсан тэрбээр салснаас нь хойш улам их жин хасч, Холливудын секс бэлгэ тэмдэг гэгдэж байсан ч үгүй болжээ.

Түүнийг ийм байдалтай Лос-Анжелесийн арт-студид явж байхад нь папарацциуд дурандаа буулгажээ. Тэрбээр сүүлийн үед баримтал урлагаар хичээллэж, дотор бүгшсэн хамаг хүнд хэцүү зүйлээ гаргаж байгаа гэнэ. Энд тэр өдөр бүр ирж, тайвшралыг олж авдаг болжээ.