2018-10-01 10:011min06

Дэлхийн хамгийн өндөр настны өдөр бүр идэж заншсан хүнс

engen

2016 оны 11 дүгээр сард 117 насыг зооглосон Эмма Морано нь 1800-аад онд төрж, 2017 оны 04 дүгээр сард нас барсан цорын ганц хүн болж чадсан юм. Тэрээр Хойд Италид өөрийнхөө гэрт тайван гэгч нь амьдардаг байжээ.

Гурван зууныг дамнан амьдарсан түүний нууц юу байв? Тэр өндөг идэх дуртай байжээ. 90 гаруй жил өдөр бүр нэг өндөг идэж байсан гэж бодвол түүний идсэн нийт өндөгний тоо 100 мянга хол давна.

Эмма Морана 1899 оны 11 сарын 29-нд Италийн Пьемонт дүүрэгт төржээ. Өөрийг нь доромжлон гутаадаг нөхөртэй учирч, хүүхдээ алдаж, найман дүүгээ цөлөгдөхийг харсан тэрээр урт наслалтынхаа нууцыг өөрийг нь байнга гутаан доромжилдог нөхрөө хаяж чадсантай холбон тайлбарладаг. Тэрээр “Хэн нэгэн намайг удирдаасай гэж би хүсээгүй” хэмээн “Нью-Йорк Таймс”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

26 насандаа Дэлхийн нэгдүгээр дайнд цорын ганц хайраа харамсалтайгаар алдсаны дараа нэгэн эр өөртэй нь суухгүй бол ална гэж сүрдүүлэх болжээ. Ингээд түүнийг 1938 онд хаяхаар шийдэж, дахин хүнтэй суугаагүй байна.

20 хэдэн настайдаа Эмма эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд эмнэлгээс өдөр бүр 3 ширхэг өндөг өгдөг байсан гэнэ. Энэ нь түүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлж, өвчин огт тусдаггүй байсан гэнэ.