Төрийн өндөр дээд албан тушаалд ажиллахдаа хувийнхаа эрх ашгийн төлөө илүүтэй зүтгэж танигдсан маш олон эрхэм байдаг. Эдгээрийн нэг нь БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа өөрийн охин Ц.Туяагаа Берлин дэх МИАТ-ийн даргаар томилуулжээ.
Тэгвэл түүний охин энэ том албан тушаалд очих мэргэжлийн хүн байсан уу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, түүний дарга болсон албан тушаалын анкетаас харахад Ц.Туяаг Европын бүс хариуцсан ерөнхий менежер, мэргэжил тодорхой бус, Төлөөлөгчийн газарт билет бичигчээр ажиллаж байсан тухайг тэмдэглэжээ. Тэгэхээр Ц.Туяагийн мэргэжил одоог хүртэл тодорхой бус байхад хувийнхаа эрх ашгийг дээгүүрт тавьж охиноосоо илүү мэдлэг боловсролтой олон залуусыг дорд үзсэн Ц.Цэнгэл гэгч эрхэмд Монголын төр ямар өртэй болоод түүний билет бичигч охиныг ийнхүү бүхэл бүтэн Берлин дэх МИАТ-ийн даргаар тавихад хүргэв гэж МАН-ын томчууд төдийгүй ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнээс асуумаар байна.
Ингэж хэлэхийн учир нь Ж.Бат-Эрдэнийг сайд болсных нь дараа Ц.Цэнгэл түүнтэй аминчлан ярьж охиныгоо энэхүү албан тушаалд ямар ч өрсөлдөгчгүйгээр томилуулсан гэдэг юм билээ. Тухайлбал, Берлиний МИАТ дахь төлөөлөгчийн газарт 20 гаруй жил ажилласан туршлагатай хэд хэдэн хүн байдаг талаар ЗТХЯ-ынхан төдийгүй МИАТ-ийнхан ярьдаг юм.
Ямартай ч боловсрол өндөртэй олон залуус энэ мэтээр мөнгөтэй эрхмүүдийн салхин доор үлдэж байгаа нь харамсалтай. Тиймээс Ц.Цэнгэлд Монголын төр ямар өртэй болоод түүнийг хийгээд охин Ц.Туяаг ийм албан тушаалд тавьсан юм бэ хэмээн дахин, дахин асуугаад буй хэрэг л дээ.
Берлин дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын ажилчдын нэрс.
Өөрөөр хэлбэл, бидний хар багад л Ц.Цэнгэл гэж хүн байж л байсан. Одоо хүртэл Монголын төрөөс зүүгдэж төрийн бүхий л том гэсэн албан тушаалуудыг ээлж дараалан хаших болсон нь хачирхалтай. Хэрвээ уншигчид санаж буй бол МАН үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа Засгийн газраа бүрдүүлэх гэж нэлээд хэл ам дуулиан тарьж байсан.
Мэдээж энэхүү томилгоонд нөгөө л Ц.Цэнгэл гэгч эрхэм Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн ч түүний эхнэр Нэргүй Дарханы шугам сүлжээний компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас үзэж түдгэлзүүлсэн юм. Эндээс харахад мань хүн олон жил төрийн өндөр албан тушаал хашсан хэрнээ гэр бүлийнхээ бизнесийг өөрт нь эсрэгээр нөлөөлнө гэдгийг тооцоололгүйгээр сайдад нэр дэвшсэн гэвэл хэнбугай ч итгэхгүй. Учир нь тэрбээр сайдын албан тушаалд очихын тулд намынхаа зарим нэг хүмүүсийг нэлээдгүй лоббидсон ч АТГ-ын босгыг давж чадалгүй бүдэрсэн нь энэ юм. Гэсэн ч дарга болох хувьтай төрсөн Ц.Цэнгэл тун удалгүй БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалд томилогдсон. Ямартай ч тэрбээр дээрх албан тушаалд очихын тулд өөрийнхөө эзэмшилд байдаг “Хасбуу” компанийнхаа найман хувийг эрх мэдэл бүхий хүмүүст өгсөн тухай мэдээлэл байдаг. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр “Тавантолгой” төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа тус том төсөлд “Хасбуу” компаниа багтаасан гэх яриа байдаг юм. Товчхондоо өдгөө 61 насыг зооглож буй Ц.Цэнгэл тус албан тушаалд мэдлэг чадвараараа очсон гэвэл түмний доог тохуу болох нь ойлгомжтой.
Юутай ч энэ эрхмийн балаг үүгээр дуусахгүй. Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Шууд гэрээ байгуулах тухай А/166 дугаар бүхий тушаал гаргаж ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Харцагат уул” ХХК-д 2.5 тэрбум төгрөгийн тендерийг өгсөн тухай мэдээллийг бид дараагийн дугаартаа баримттайгаар хүргэх болно.
Эх сурвалж: erennews.mn
2 comments
Muuhai humuus yumaa dandaa amia bodson.
Said Batetdene ogzroh olon fact hun bn sh dee.
Cengel metin iim tomilgo uls ornig alj bna sh de cengel surwaljlahchin omno bol yadam ih eh orpncj amitan bj boloo