ОУХМ М.Анхцэцэг ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг жинд оролцож буй ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг өргөж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Ийнхүү Монгол Улс хүндийг өргөлтийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны медальтантай болж байгаа юм.
Түүний нуруу гарын бэртэл бүрэн эдгээгүй ч тэмцээнд ийнхүү амжилттай оролцож чадлаа.