Хойд Солонгосоос Өмнөд рүү оргож ирсэн цэрэгт 200 саяас нэг тэрбум хүртэлх воны урамшуулал олгохоор болжээ. БНСУ-ын эрх баригчид Пхеньяны цэргийн албан тушаалтан болон төрийн өндөр алба хашиж байсан хүмүүст урамшууллын мөнгө олгодог аж. Энэ мөнгө нь тус улсын талаар өгсөн мэдээллийн үнэ цэнэ болон эвчирсэн эд зүйлс, баримтаас шалтгаалдаг байна. Харин дээрх цэргийн хувьд тус улсын хүнд хэцүү нөхцөл байдлыг өөрийн биеэрээ нотлон харуулсан учираас дээрх хэмжээний мөнгөөр шагнах нь зүйтэй гэж эрх баригчид үзсэн бололтой.
Тэртээ 1983 онд Хойд Солонгосын нэгэн цэргийн офицер байлдааны нисэх онгоцоор Өмнөд Солонгос улсад зугтаж очсон байна. Түүнд Өмнөд Солонгос улс унаж очсон онгоцны үнэ, авч очсон гар болон автомат бууны үнэ зэргийг тооцож, нийтдээ 1.5 тэрбум воны урамшуулал өгч байсан түүхтэй. Мөн Өмнөд Солонгос улсын Засгийн газраас хоёр ширхэг хувийн байр болон автомашин бэлэглэж байсан аж.