Цаг агаар нэмэх хэмд хүрч байгаа нь голын мөс хайлж эхэлсэн байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаа аж. Одоогийн байдлаар Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байгаа аж.
Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл илэрсэн нь голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автах өндөр магадлалтай юм. Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.