Гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарын 29-ны байдлаар өмнөх сартай харьцуулахад 3.9 хувь, долоо хоногтой харцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Махны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 29-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.4 хувь, үхрийн ястай махны үнэ 5.2 хувь, үхрийн цул махны үнэ 2.6 хувь, ямааны ястай махны үнэ 8.9 хувь, адууны ястай махны үнэ 1.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өссөн бол ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2017 оны 11-р сарын 29-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5220 төгрөг, үхрийн /ястай/ мах 6585 төгрөг, үхрийн цул мах 8065 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3765 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 11-р сарын 29-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 29-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 29-ний    байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 17.1 хувь, луувангийн үнэ 19.3 хувь, байцааны үнэ 8.6 хувь, сонгины үнэ 1.8 хувь, хүрэн манжингийн үнэ 6.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 11-р сарын 29-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.7 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 7.0 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/  сүүний үнэ 0.6 хувиар өссөн бол задгай болон “Элекстер” /0.5 литрийн/  сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөг, ургамлын тос, цөцгийн тосны үнэ  өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

By updown

One thought on “Махны үнэ буурч, савласан сүүний үнэ 0.6 хувиар өсчээ”
  1. ХОНИНЫ МАХ 5220 ТӨГРӨГ ХААНА БАЙГАА ЮМ БЭ? ЧИ Л ТИЙМ ҮНЭТЭЙ МАХ ИДДЭГ БАЯН ТАРГАН ЦАТГАЛАН БӨГС ДОЛООГЧ Л ЮМ БАЙГАА БИЗ.АРД ТҮМЭНД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИТГИЙ ЦАЦААД БАЙ. ТЭНЭГ БӨГС АЛ ДОЛООГЧ ОО.ХОЙД ЗАХАД ОЧООД ҮНЭРТЭЭД ДОЛООГООД ҮЗЭЭРЭЙ.МАЛ АА.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн