Манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо хоёр сая 800-д хүрсэн болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Үүнийг дагаж цахим орчинд гарах гэмт хэргийн арга нарийсаж, өсөх хандлагатай болсон гэв. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэгт хил хязгаар нас хүйснээс үл хамааран мөнгө санхүү, нэр төрөөрөө хохирсон иргэд бүртгүүлэх нь ихэссэн аж. Ялангуяа гадны иргэд энэ хэргийг үйлдэж бусдыг хохироосоор байгаа гэнэ. Иргэн Г.Нацагдорж нь АНУ-ын иргэн АлиАриф гэгчтэй цахимаар танилцаж, харилцаж байгаад холбоо тогтоон гэрлэх санал тавьжээ. Хамтран ажиллах тухай харилцан тохиролцож Гана улсын “UBA банкаар 20.934 ам.доллар шилүүлэн залиулуулсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Интернэт залилангийн хэрэгт 2013-2017 онд 18 иргэн, хуулийн этгээдэд нийт 711.329 ам.доллар, 170.000.000 төгрөг, 20700 еврогийн хохирол учирчээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ 13 нас хүртэл нь фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх хэрэгтэй мэргэжилтнүүд анхааруулав. Мөн хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулж, цахим хэрэглээндээ хяналт тавихыг анхаарууллаа.