Хүүхдийг дөнгөж төрснийх нь дараа 24 цагийн дотор соснгол нь эрүүл хэвийн эсэхийг тодорхойлох шинжилгээ хийхэд 5-6 хувь нь эмгэгтэй байх магадлалтай байдаг аж. Энэ төрлийн өвчин, зовиур эрт илэрдэггүйгээс болж хүүхдүүд 2-3 насандаа оношлогдож, улмаар хэл, сонсголын бэрхшээлтэй  болж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулав.

 ДЭМБ-ын судалгаагаар хөгжингүй улс оронд 1000 амьд төрөлт тутамд 1-3 хүүхдэд, ядуу  буурай оронд 5-7 хүүхдэд сонсголын бэрхшээл тохиолддог байна.  Хүүхдийн сонсголтой холбоотой энэ асуудлыг эрт илрүүлээгүйгээс хүүхэд оюуны хөгжлийн хувьд хоцрогдохоос гадна ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх зэрэг олон асуудал тулгарч байгаа юм.

 Хүүхэд  эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн сонсгол  хөгжиж, тогтворждог. Эхний нэг жилд хүүхдийн сонсгол хөгжиж байх чухал мөчид хүүхдийн эмгэгийг тодорхойлж, сонсголын аппарат хэрэглүүлэх эсвэл дунгийн суулгац суулгаснаар ярих,  хөгжих боломжтой байдаг аж. Дэлхий дахинд 1965 оноос нярай хүүхдийн сонсгол шалгах шинжилгээ хийгдэж эхэлсэн ч манай улс 50 гаруй жилийн хугацаанд энэ хөгжлөөс хоцрогдож иржээ. Тэгвэл 2016 оны аравдугаар сараас Нийслэлийн нэг, хоёр, гуравдугаар амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-т ОУ-ын байгууллагын тусламжтайгаар “Чимээгүй ертөнцийг аваръя” төсөл хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл Нийслэлийн амгалан амаржих газарт мэндэлсэн 7740 орчим хүүхдүүдийн сонсгол бууралттай эсэхийг шалгажээ. Үүнээс 5-6 хувь нь бууралттай байх магадлалтай гэж оношлогдсон байна. Иймд хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж эхэлсэн аж.

Улсын хэмжээнд жилд дунджаар 79000 хүүхэд төрдөг. Тэдний тал хувь нь Улаанбаатар хотод төрдөг учираас сонсголын эмгэгтэй эсэхийг нь тодорхойлдог.Цаашид орон нутаг руу дээрх төслийг хэрэгжүүлэх зорилтыг эрүүл мэндийн байгууллага дэвшүүлээд байгаа гэнэ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн