Алдарт жүжигчин Николь Кидман гэр бүлийнхээ хүнтэй таарамжгүй харилцаатай байгаа, өнөө мөдгүй салж болзошгүй гэсэн цуу яриа гарчээ. Харин энэ цуу яриаг намжаах гэсэн үү, кантри дуучин Кит Урбан эхнэртээ Нью-Йоркийн Манхэттенд байрлах зургаан давхар байшинг худалдан авч бэлэг болгон барьжээ. Дээд Ист-Сайдераньшед орших улаан тоосгон шилтгээн өмнө нь попын хаан Майкл Жексоны өмч байсан бөгөөд тэрээр амьд ахуйдаа зарж борлуулжээ. Кит энэ байшинд 39 сая доллар зарцуулсан байна.
Николь сүүлийн үед Нью-Йоркт ихэнх цагаа өнгөрөөж байгаа болохоор Кит түүнийг баярлуулахаар шийдсэн бололтой. Кидман ч сүүлийн үед Бродвейд театрын жүжигчилсэн тоглолтод оролцож, телевизийн хэд хэдэн шинэ төсөл дээр ажиллаж байгаа юм.
Эхнэртээ барьсан энэхүү бэлэг 1898 онд баригдсан, 16 өрөөтэй. 7 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй юм. Энэ байшинд 10 камин зуух байдаг бөгөөд том номын сан, хоолны өрөөтэй. Зургадугаар давхар нь бүхэлдээ гал тогооны өрөө. Түүнчлэн өрөөний бүх цонх нь сум нэвтэрдэггүй. Харин цорын ганц сул тал нь байшин элэгдэлд орж, засвар хийх шаардлагатай болжээ.
Кит Урбан ер нь эхнэртээ үл хөдлөх хөрөнгө бэлэглэх дуртай. Тэрээр өмнө нь 06 дугаар сард эхнэрийнхээ 50 насны ойгоор Хавайн Аоху аралд орших энгийн жижигхэн байшинг бэлэглэж байсан юм. Энэ байшин Никольд жинхэнэ сюрприз болсон гэхэд болно. Учир нь энэ байшинд Кидман мэндэлжээ.