Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж ХӨСҮТ, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчдийн дунд 5,5 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 15-27-нд зарлаж, дүнгээ гаргалаа.
Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулах зэрэг шаардлыг тавьсан.
Уралдааны шүүгчээр ХӨСҮТ-ын ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч, “Хамтдаа” ТББ-ын гүйцэтгэх захирал, клиникийн профессор Г.Эрдэнэтуяа, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтан, АУ-ы доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ-ын зөвлөх, тархвар судлаач, клиникийн профессор Ч.Уртнасан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан нар ажиллаж, бүтээл тус бүрт 1-10 оноог нууцаар өгөх замаар үнэлж, онооны нийлбэрээр хамгийн их оноо авсан бүтээлүүдийг жагсаан байр эзлүүлсэн юм. Уралдаанд нийтдээ 20 гаруй сэтгүүлчийн 40 гаруй бүтээл ирсэн бөгөөд дараах бүтээлүүд шалгарлаа.
Веб сайтын төрөлд:
1 дүгээр байр:
• С.Лхагвасүрэн www.sbn.mn сайт “Захидал” (Бодит түүхээс сэдэвлэв)
2 дугаар байр: .
• О.Сайханцэцэг www.wikimon.mn сайт “Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, айдасгүй амьдаръя”
3 дугаар байр:
• Б.Анхцэцэг www.times.mn сайт “Бурхны нулимс, буруутай гэж үү?”
• Н.Дөл www.ontslokh.mn/ сайт ДОХ бол хэнийг ч баян ядуу, хөгшин залуу гэж ялгаварладаггүй аюул
Тусгай байр:
• З.Батхуяг www.ulsturch.mn сайт “Өрөөнийхөө гэрлийг тод асаах боломж тэдэнд бий…”
• Б.Үржиг “Өдрийн сонин” сайт “ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм”
• Б.Дэлгэрцэцэг www.updown.mn сайт ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгээ Та мэдвэл яах вэ?
Сонин, радиогийн төрөлд:
1 дүгээр байр:
• Б.Энхтуул “Зууны мэдээ” сонин “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”
2 дугаар байр: .
• С.Юмсүрэн “Монголын үнэн” сонин “Чухал хамгийн чухал боловсролыг хаалганы цаана үлдээсний уршиг”
3 дугаар байр:
• Б.Даариймаа “Монголын үнэн” сонин, “Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан”
• Д.Батцэцэг, Б.Хаш-Эрдэнэ МҮОНР, Монголын дуу хоолой радио “Хайр” нэвтрүүлэг
Тусгай байр:
• В.Батболд “Эмч” сонин “Айдасгүй амьдрал”
Телевизийн төрөлд:
1 дүгээр байр:
• Д.Ганзориг ТВ9 телевиз, “Хүсэл тэмүүлэл ХДХВ/ДОХ-ыг “эмчилж” чадна” нэвтрүүлэг
2 дугаар байр:
• А.Даваасүрэн “Эх орон” телевиз, “Сэдвийн гүнд” нэвтрүүлэг
3 дугаар байр:
• Б.Ганчимэг ТМ телевиз, “Өөдрөг өглөө” хөтөлбөр
Тусгай байр:
• Ийгл телевизийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр
• Хаан пикчерс студийн “Жигүүр” богино хэмжээний кино тус тус шалгарлаа.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг