Бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян 10 хүний тоонд Чингис хаан оржээ

Хэн илүү мөнгөтэй вэ? Жон Д.Рокфеллер үү, эсвэл Чингис хаан уу? Энэ бол хариулахад төвөгтэй энгийн асуулт юм.

Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг шилдэг эрдэмтэд, түүхчидтэй хэдэн цаг ярилцсаны эцэст гаргасан байна. Мэдээж урт хугацаанд үргэлжилсэн цаг хугацаа, эдийн засгийн системд баялгийг харьцуулахад хүндрэлтэй байсан хэдий ч ямар эмх дарааллаар тогтоосныг эндээс харж болно.

№10 Чингис хаан

Амьдарч байсан үе: 1162-1227

Баялаг: маш их газар нутаг

Чингис хаан бол бүх цаг үеийн цэргийн хамгийн амжилттай жанжин гэдэгт эргэлзэх явдалгүй. Хятадаас Европ хүртэл сунаж үргэлжилсэн Монголын эзэнт гүрний хаан байхдаа түүхэн дэх хамгийн том гүрнийг захирч байв. Гэвч Чингис агуу их засаглал бүрдүүлсэн ч баялаг хэзээ ч хуримтлуулж байгаагүй хэмээн эрдэмтэд ярьдаг. Харин ч хааны өгөөмөр зан нь түүний нөлөөллөө тэлэх гол түлхүүр байжээ. “Түүний амжилтын гол нууц нь олзыг цэргүүддээ болон бусад командлагчдадаа хуваалцах байсан” хэмээн “Queens College CUNY” коллежийн түүхийн ухааны профессор Моррис Россаби мэдэгджээ.

“Чингис хаан”, “Орчин цагийн ертөнцийн байгуулал” номын зохиолч Жек Уэтерфорд монгол цэргүүд орчин цагийн ихэнх армиас ялгаатай нь хувьдаа шагнал авах хориотой байжээ. Ингээд төр өмчилж авснаа эрх бүхий албан тушаалтнууддаа хуваарилж, дараа нь цэргүүд болон тэдний гэр бүлийнхэнд хувааж өгнө.

Чингис хаан олзноос хувь хүртдэг байсан боловч түүгээр баяжиж байсангүй. “Тэр өөртөө болон гэр бүлийнхэндээ ордон, сүм хийж, булш бунхан, тэр ч битгий хэл байшин ч босгож байсангүй” гэмээн Уэтерфорд мэдэгджээ. “Тэр эсгий гэрт төрж, эсгий гэрт нас нөгчсөн. Түүнийг үхэхэд нь энгийн хүний адил эсгийнд боож, оршуулсан” гэжээ.

№9 Билл Гейтс

Амьдарч байсан үе: 1955 оноос өнөөг хүртэл

Улс: АНУ

Баялаг: 78.9 тэрбум доллар

Түүнийг өнөө цагт амьд байгаа дэлхийн хамгийн баян хүн гэж тодорхойлж болно. “Forbes” сэтгүүл энэ оны байдлаар “Microsoft”-ыг үндэслэгчийн цэвэр хөрөнгийг 78.9 тэрбум доллар гэж үнэлжээ. Энэ нь хоёрт бичигдэж байгаа,  “Zara”-г үүсгэн байгуулагч Амансио Ортегагийнхаас 8 тэрбумаар илүү гэсэн үг.

№8 Алан Руфус (a.k.a. Alan the Red)

Амьдарч байсан үе: 1040-1093

Хүйс: Эр

Баялаг: 194 тэрбум доллар

Байлдан дагуулагч Уильямын хамаатны дүү Алан Руфус Нормандын эзлэхэд ахыгаа дагаж явжээ. Тэр 11000 фунт стерлингтэй нас барсан байна. “The The Richic of the Rich” номын зохиолч Филипп Бересфорд, Билл Рубинштейний хэлснээр энэ нь тухайн үедээ Английн нийт ДНБ-ий 7%-ийг эзэлж байв. Энэ нь 2014 оны байдлаар 194 тэрбум доллар гэсэн үг юм.

№7 Жон Рокфеллер

Амьдарч байсан үе: 1839-1937

Улс: АНУ

Баялаг: 341 тэрбум доллар

Рокфеллер 1863 онд нефтийн эзэнт гүрэнд хөрөнгө оруулалт эхэлж, 1880 он гэхэд түүний “Standard Oil” компани Амщрикийн нефть олборлолтын 90%-ийг хянадаг болжээ.

“Нью-Йорк Таймс” сонинд бичсэн эмгэнэл дээр Рокфеллерийг 1.5 тэрбум орчим долларын хөрөнгөтэй гэж байв. Түүний нийт хөрөнгийг АНУ-д 1918 оны холбооны татвар дээр үндэслэн тооцвол тухайн онд гаргасан нийт хөрөнгийн 2 орчим хувьтай тэнцэх юм. Үүнийг 2014 оны хувьтай харьцуулбал 341 тэрбум доллар болно.

№6 Эндрю Карнеги

Амьдарч байсан үе: 1835-1919

Улс: АНУ

Баялаг: 372 тэрбум доллар

Рокфеллер бүх хэвлэлийг авсан ч Эндрю Карнеги бүх цаг үеийн америкчуудаас хамгийн баян нь гэж хэлж болно. Шотландын цагаач тэрээр компаниа 1901 онд АНУ-д 480 сая доллараар худалдсан түүхтэй. Энэ нь тухайн үеийн АНУ-ын ДНБ-ий 2,1%-тай тэнцэж байсан бөгөөд 2014 оны ханшааар тооцвол 372 тэрбум доллар юм.

№5 Иосиф Сталин

Амьдарч байсан үе: 1878-1953

Улс: ЗСБНХУ

Баялаг: Дэлхийн нийт ДНБ-ий 9,6%-ийг эзэлдэг улс орноо бүрэн хяналтад байлгасан

Сталин бол орчин цагийн эдийн засгийн түүхийн хамгийн өвөрмөц хүн гэж хэлэхэд болно. Хэт засаглалтай дарангуйлагч, түүнчлэн дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг нэгийг хяналтандаа байлгадаг. Сталины баялгийгн ЗХУ—ын баялгаас салгах аргагүй ч түүний эдийн засгийн хүч, ЗХУ-ыг бүрэн хяналтандаа  авсан байдал зэргээрээ бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян хүний тоонд оруулж байна.

1950 онд буюу Сталиныг нас барахаас 3 жилийн өмнө ЗХУ дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн 9,5%-ийг дангаараа хангадаг байв. Үүнийг 2014 байдлаар харьцуулж үзэвэл 7,5 их наяд орчим доллар юм. Хэдийгээр энэ их мөнгийг Сталин дангаараа эзэмшиж байгаагүй зөвлөлтийн эдийн засгийн хүчийг хүссэн үедээ захиран зарцуулах эрхтэй байв. “Түүнд асар их хүч байсан. Энэхүү хүчнийхээ ачаар тэрээр хүссэн бүхнээ авах боломжтой байв. Тэр дэлхийн нийт хуурай газрын 1/6-ийг ямар ч шалгалт, балансгүйгээр хянаж байсан” хэмээн Бирмингем дэх Алабамагийн их сургуулийн түүхийн ухааны профессор Жорж О.Либер мэдэгджээ.

№4 I Акбар

Амьдарч байсан үе: 1542-1605

Улс: Энэтхэг

Баялаг: Дэлхийн ДНБ-ий 25%-ийг эзэлдэг эзэнт гүрнийг удирддаг байсан

Энэтхэгийн Могол гүрний агуу их удирдагч Акбар хаан дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн ¼-ийг дангаараа хангадаг улс эзэмшдэг байв. Акбар хааны үед хүн амд ногдох Энэтхэгийн ДНБ Английн Элизабетын үеийнхтэй дүйж байсан гэж түүхч эдийн засагч Ангус Мэддисон өгүүлжээ. Үнэхээр Энэтхэгийн язгууртнууд барууны баячуудаас ч илүү баян байсан юм.

№3 Шэнжон эзэнт хаан

 

Амьдарч байсан үе: 1048-1085

Улс: Хятад

Баялаг: Дэлхийн ДНБ-ий 25-30%-ийг эзэлдэг эзэнт гүрний эзэн

Хятадын Сүн гүрэн (960-1279) бүх цаг үеийн эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг байлаа. Тамкангийн их сургууль дахь Сүн гүрний эдийн засагч, түүхч профессор Рональд Эдвардсын хэлж буйгаар энэ үндэстэн хөгжил цэцэглэлтийн үедээ дэлхийн нийт баялгийн 25-30%-ийг үйлдвэрлэж байсан гэнэ.

Эзэнт гүрний баялаг технологийн шинэчлэлээс эхэлж, татвар хураах гээд Европын Засгийн газраас хэдэн зуун жилээр түрүүлж байв. Сүн гүрний Засгийн газар нэлээд сайн төвлөрсөн байсан тул эзэн хаан эдийн засагтаа томоохон хяналт тавьж байсан гэжээ.

№2 Август Цезарь

Амьдарч байсан үе: НТӨ 63 оноос НТ 14 он хүртэл

Улс: Ром

Баялаг: 4,6 их наяд доллар

Август Цезарь зөвхөн энгийн эзэнт улс захирч байсангүй. Энэ улс дэлхийн нийт үйлдвэрлэлийн 25-30%-ийг хангадаг байсан тухай Стэнфордын түүхийн ухааны профессор Иан Моррис хэлжээ. Август нэгэн цагт эзэнт гүрнийхээ эдийн засгийн 1/5-тай тэнцэх хэмжээний хувийн баялагтай байжээ. Энэ нь 2014 оныхоор бол 4,6 их наяд доллар юм. “Хэсэг хугацаанд Август Египетийг бүхэлд нь ганцаараа эзэмшиж байсан. Тэгэхээр баялгийг нь илрүүлэхэд хэцүү юм” хэмээн Моррис хэлжээ.

№1 Манса Муса

Амьдарч байсан үе: 1280-1337

Хүйс: Эрэгтэй

Баялаг: Үгээр илэрхийлэхийн аргагүй баян

Тимбуктугийн хаан Манса Мусаг түүхэн дэх хамгийн баян хүн гэж үздэг. Түүхийн ухааны профессор Феррум Ричард Смитийн хэлж буйгаар баруун Африкийн Мусагийн вант улс дэлхийн хамгийн том алт үйлдвэрлэгч орон байсан бөгөөд тухайн үед алт хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй байжээ.

Муса хэр баян байсан бэ? Түүний баялгийг нарийн тэмдэглэх аргагүй. Зарим түүх шастирт түүнийг Мекка руу мөргөл хийхээр явахдаа нэлээд өгөөмөр зан гаргаж, асар их зарлага гаргадаг байсан нь Египетэд хямрал үүсгэж байсан гэдэг. Тэр хэдэн арван тэмцээнд хэдэн зуун фунт алт ачиж явдаг байсан гэнэ. Түүнчлэн Муса 200 мянган хүнээс бүрдсэн армитай, 40 мянган харваачтай байсан гэжээ.

21 thoughts on “Бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян 10 хүний тоонд Чингис хаан оржээ

  1. зочин 2017-12-01 11:14 at 11:14

    Чингис хааны удам гэж хэлэх хэцүү байна аа. Өрөнд орсон гуйлгачингууд ихэнх ард олон болчихсон байдаг. Сүнс нь хараад энэ долируудыг авч зайлуулах байлгүй.

    Хариулах
  2. Дарданмолор би эргэлзэж бна 2017-12-06 00:23 at 00:23

    ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Хархоринд ислам,будда,христийн сүмүүдтэй,гадаадийн худалдаачид урчууд хурсан олон хэл соёл урлан байгууламж ихтэй динар,дирхэм гэх зоостой бсн гэж М.Поло болон бусад эх сурвалж батлаад бдаг. Гэтэл манайд ХҮНД үзүүлж ШУы эргэлтэнд орсон олигтой ОЛДВОР ЮУ бна вэ?Алт мөнгөн тоногдож,дээрэмдэгсэн байж болохч БУСАД УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ.Харамсалтай нь Бидэнд ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХЭЭС өөр олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ КИПШАК гхт аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өдгөө хүртэл өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэ МГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

    Хариулах
    1. Санал нэг байна 2018-09-18 10:23 at 10:23

      Яг үнэний ортой бичсэн байна. Хий хоосон цээж дэлдэж түүхийг өөрийн бодлоор зориудаар гуйвуулаад ч нотлох баримт хомс байдлаар хийрхэх нь хамхуул мэт.үр үдэс муу.Нэг их хүчирхэг гээд өнөө яриад байгаа нь дүрэмгүй дээрэмчдийн тогтолол гэмээр юм уу даа. Соёлжиж байсан суурин иргэншилтэй улсууд руу гэв гэнэт л хаанаас ирсэн нь үл мэдэгдэх жижиг морьдтой уранхай саранхай гандаж муудсан хувтастай хүмүүс уулаглан дайрахаар балмагдахдаа цус урсагаас имээж жаахан юм өгөөд л явуулдаг,түүнийгээ үе үе ирж нэхдэг л байсан нь хатуу үнэн. Энэ үзэгдэл нь одоо бидний яриад байгаа шиг бүрэн агуулгаараа төр ёс тогтож засаглаагүй ээ.Сонсоход хатуу ч үнэн төрх юм

      Хариулах
      1. Нэргүй 2018-10-04 14:15 at 14:15

        Чи мөн ойгүй тэнэг хүн юм шиг байна аа даа

        Хариулах
    2. Нэргүй 2018-10-04 14:11 at 14:11

      peesdaa m in ter zugt chin zuchi huudee nutag zaaj ugsun yum shuu dee.ach huu batiin ued altan ord gej huchirheg uls baisan batsarai gej odoogoor bol hovd geh yum uu daa mal min yug ngaihaad baigaan.shashin yalgaj uzdeggui baisnaas ih aldsan

      Хариулах
    3. mongol 2018-10-04 15:41 at 15:41

      Chi neg muu hasagiin shees shiv dee hasag,zarim orosiin teneguud yag cham shig iim yam yaridag yam,hasaguud sayahnaas l bii bolson bur todruulbal tureg azuudiin dundaas uussen humuus, chi mongoliin tuuhiig hichneen mushgin guivuulah geed chadahgui ene tuuhiig olon ulsiin shinjleh uhaan,erdemtdeer batalchihsan tuuh cham shig urvagch hutgan uimuulegchid baij l baidag harin haij olood ustgah heregtei

      Хариулах
  3. зочин 2018-09-18 09:23 at 09:23

    чингис гэж ярихаа хэзээ болих вэ. ичмээр юм

    Хариулах
    1. Нэргүй 2018-09-18 16:17 at 16:17

      зочин чи дэмийр

      Хариулах
    2. zochin 2018-10-04 15:43 at 15:43

      chi uuruusuu ich muu arhichin novsh

      Хариулах
  4. зочин 2018-09-18 09:39 at 09:39

    Хубилай хаан тэр агуу улсыг байгуулан удирдаж байсан мөртлөө энд ороогүй, ХҮЛЭГҮҮ ХААН ДУНДАТ АЗЫН ТЭР ИХ БАЯН УЛСУУДЫГ ЗАХИРЧ БАЙСАН ХҮН ОРООГҮЙ БН

    Хариулах
  5. zov shuu 2018-10-04 12:15 at 12:15

    Ed hurunguu avaad uheh bish, taraaj idej, evtei bh n hamgiin zov shiidev ymaa. Sanjiin Bayar, buhii erhemuud uheh nas hayaand ircheed yaan daa. Alt mongoor guchuulj uheh bish, baliar amtda.

    Хариулах
  6. ЗАЛУУ 2018-10-04 14:04 at 14:04

    13-р зуунд Монгол улс гэж байгаагүй ээ Дэлхийг ч эзлэж яваагүй ээ зүгээр л бид нар чинь Хятадын нэг тосгоноос гаралтай 3 хан сая хүн шүү дээ. Аймхай, арчаагүй, архичин, авилгалчин, ажилгүй тийм л хүний сүгнүүд шүү дээ. Одоо тэр Чингис мингис гэж хоосон цээжээ дэлдэхээ боль

    Хариулах
    1. Нэргүй 2018-10-04 14:18 at 14:18

      Чи мөн ойгүй тэнэг хүн юм шиг байна аа даа

      Хариулах
    2. Нэргүй 2018-10-04 14:27 at 14:27

      Хятадын захын мужийн гаралтай мутацад орсон арчаагүй гени тээсэн залуу бна даа зайлуул .

      Хариулах
    3. Mongol hyn hezee ch yamar ch chagt ertei baihiig tesj baisan ydaagyi ee!!Hognuud aa!!! 2018-10-04 16:44 at 16:44

      oo muu teneg yheer ee!!!chi mongol garaltai hyn bis?bna hereb Mongol baisan bol chi ingej doosoo orno gej sanah erhgyi lud ee!zail!!!bid ezen bogdooroo baharhahgyi bol?heneer bahaharhah bilee!gadaadiinhan manai ezeneern baharhaad baihad chini!harin 21 zyynii melhee hyn cham, metiinh ni ezen Chingis haanii neriig gytaaj baigaa ni ynen?Odoo ene tord baigaa nobsnyyd bol bygd 23 saya dolloriin erend oruulsan syyd gadaadiin ornii erhend bidniig hylej egeed eersdeen abilgag heel hahyylaaraa bayjaad gadaadad ochij hydal ynen ni medegdehgyi legz ynsaad gelderch hebtene!ingej Mongol ylasiig abch yabj boloh uu?….Bosooch ee!!!Mongolchyyd aa!!ene ikhe erend oryylsan MANAN-g yah be?Ard niiteeree helcheh chag ni bolson?!….Yrbaaj sarbaach Mongolchyyd aa!!ta nart yhaan baidag bol ene ylas orniihoo telee eneeder ygeen heleh chag chini boljee!!!Nobsnyyd aa!!!

      Хариулах
  7. Нэргүй 2018-10-04 14:08 at 14:08

    uvuu min yaduu hun baisaan.ta nar bitgii utsatsgaagaad bai

    Хариулах
  8. Нэргүй 2018-10-04 14:21 at 14:21

    ЧИНГИСИЙН БАЙЛДАН ДАГУУЛАЛТААС ХУРААСАН АСАР ТОМ ЭРДНЭСИЙН САН ХАР. ХОРИНД БАЙСАНЫГ ХУБИЛАЙ ХЯТАД РУУ ЗӨӨСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ. ТҮҮНИЙ ЗАСАГЛАЛ УДААН ТОГТСОН НЬ Ч ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ. .ИРАНД ЯАВЖ БАЙХАД ИРАН ХҮМҮҮС БАГДАДЫН ХАЛИФАТЫН БҮР ПЕРСИЙН ҮЕС ЭХТЭЙ ТЭР ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ ЭРДЭСИЙН САНГ ТАНАЙХАН ЗӨӨСӨН ГЭЖ ЯРДАГ СУДАРТ БИЧСЭНЭЭР НЬ ӨДӨР БОЛГОН 1000-С ИЛҮҮ ТЭМЭЭГ АЧИЖ БАЙСАН НИЙТДЭЭ 900-ГААД ХОНОГ АЧСАН ГЭЖ ИРЭЭД. ЯРИНА ТАНАЙ МОНГОЛ АЙМААР БАЯН БАЙХ ЁСТОЙ ГЭЭД БАЙДАГ САН .

    Хариулах
  9. unshigch 2018-10-04 14:30 at 14:30

    odoo heden guilgachin yldeed har shar gadaad dotood huvalzuudaa tejeej heel hahuuli hulgai luivar byalduuchlaliin omhii namagt shigdene. chinges haanaas hoish tyvdiin bogsiig tasraltgyi dolooj baina. manjiin bogs dolooloo. oros hyatadiin bogs dolooloo. odoo deer ni amerik baruun gej navsaganaj delhii toirch guilga guina. altaa zaraad ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin

    Хариулах
  10. Амармэнд 2018-10-04 14:44 at 14:44

    Агуу их Чингис хаан Монголчууд бидний эрхэм дээд бахархал билээ.

    Хариулах
  11. зочин 2018-10-04 16:09 at 16:09

    чингис хаан жирийн нэг эд хөрөнгөнд шунасан одоогын манай хэд биш тэнгэр гаралтай исүүс христ мухамед бурхан багшийн нэг адил агуа хүн тул ертөнций хар бараан зүйлээс ангид байжээ тэнгэрээс бууж ирэхдээ зөвхөн монгол хүмүүсийг удирдаж цуст дэлхийг амар жимэр эв нэгдэлтэй нэг хэсэг энх тайван болгоод тэнгэртээ буцжээ бидний монголчууд их сонголтонд тухайн үедээ сонгогдож байж одоо яахыг тэнгэр мэдэх байх

    Хариулах
  12. irgen, 2018-10-04 16:32 at 16:32

    mongoliin ezent gyren baisan ter ih gazar nutag, hogjyylsen zuilee busad orond yldeegeed ,,,,tednii um shig orhison ni hamgiin tom aldaa baisan bizdee, yadaj delhiin syyliin dainii daraa joohon uhaalag baisan bol yadaj gazar nutag hyn am hamaagui ilyy baih baisan, odoo baigaa nutgaa hamgaalj , arhidah luivardahaa yadaj zogsoomoor um

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн