Маргааш энэ оны хамгийн сүүлчийн 12 сар гарах гэж байна. Энэ сард зурхайн ордуудыг ямар үйл явдал хүлээж байгааг хамтдаа харцгаая.
Хонь (03.21-04.19)
Олон хүний хувьд 12 дугаар сар ажлын хувьд ачаалалтай, хүндхэн сар байдаг. Харин энэ нь танд нөлөөлөхгүй бололтой. Та чухал ажлаа эрт цэгцлээд дууссан байх болно. Ингээд энгийн үеэс илүү их амарч, гэрийнхэндээ илүү их цаг зарцуулах нь. Бас гэр бүлийн үдэшлэг, зочин хүлээн авалтад бэлтгэнэ. Хайртай хүн танд сонирхолтой адал явдал санал болговол зөвшөөр.
Үхэр (04.20-05.20)
Сарын дунд үе таны хувьд тийм ч амжилттай сайхан байхгүй. Нэгдүгээрт, эрүүл мэнд таагүй байна. Шинэ жилийн өмнө багахан хэмжээний амралт авахыг хичээ. Хоёрдугаарт танд шинэ санаа оноо төрөхөө болино. Ялангуяа уран бүтээлч хүмүүст хямралын үе байна. Сарын эхний болон сүүлийн 10 хоногт жижигхэн хэрнээ баяртай үйл явдал тохиож, таагүй үйл явдлыг мартагдуулна.
Ихэр (05.21-06.20)
Ирэх сард гэнэтийн хэд хэдэн хүндлэл сайшаал хүлээнэ. Нэг нь хайр дурлалтай холбоотой бол үлдсэн нь чухам юу болох нь сюрприз хэвээрээ үлдэг. Сайн мэддэггүй хүмүүст мөнгө бүү зээлдүүл. Өгсөн мөнгөө эргүүлж авахад амаргүй болно. Хуучны андтайгаа санаандгүй уулзах нь энэ сарын томоохон үйл явдлын нэг болно.
Мэлхий (06.21-07.22)
Ажил төрлийн хувьд тун бүтэмжтэй байна. Дарга тань магтаж, үзүүлэлт тань өснө. Ямар нэгэн саад тотгор үүсэхгүй бөгөөд гавьяа шагналаа үнэлүүлэх цаг болсон гэдгийг сануулах үе. Хувийн амьдрал бага зэрэг ярвигтай байна. Хайртай хүнтэйгээ таагүй харилцаатай байх буюу уйтгартай байдал үүснэ. Эрс шийдвэр бүү гарга. Сарын дундуур нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөж, хайртай хүн тань ч хайраа дахин батлах болно.
Арслан (07.23-08.22)
Сарын сүүлчээр төлөвлөсөн арга хэмжээ, шинэ жилийн баярын хүлээн авалт нэлээд уур бухимдлыг тань барна. Төлөвлөгөөгөө гэнэт өөрчлөх хэрэг гарч, үүнд бухимдана. Баярын хувьд сайхан ч санхүүгийн байдалд эрсдэл үүсч, зарлагаа зөв эсэхэд эргэлзэхэд хүргэнэ. Эрх чөлөөтэй арслангуудын хувийн амьдралд өөрчлөлтийн үе ирж байна.
Охин (08.23-09.22)
Ойр дотны хүмүүстээ сюрприз барих, өөрийнхөө ямар нэгэн зүйлийг өөрчлөх, эсвэл гэрийнхээ дотоод заслыг өөрчлөх гээд бүтээлч хүсэл төрнө. Шинэ жилийн өмнө ийм байдал нь үнэхээр хэрэгтэй бөгөөд таатай. Ажлын болон зугаацах зорилгоор явах аялал, томилолтыг сарын эхний 10 хоногт төлөвлөхгүй бол цаашид таныг сэтгэлээр унагаж мэднэ. Сарын дундуур дархлаагаа сэргээхэд анхаар.
Жинлүүр (09.23-10.22)
Ганц бие жинлүүрийн ордынхон нэгэн дор хоёр хүнтэй учирна. Сарын дундуур, эсвэл үүнээс өмнө аль нэгийг нь сонгохгүй бол хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийн үлгэр болно шүү. Дурласан, гэрлэсэн жинлүүрүүд хайр дурлалын асуудлаа түр хойш нь тавьж, илүү их мөнгө олох, илүү цагаар ажиллах шаардлага гарах бөгөөд сарын сүүлчийн өдрүүдэд л амсхийнэ.
Хилэнц (10.23-11.21)
Сэтгэл санааны байдал хэтэрхий ойр ойрхон өөрчлөгдөнө. Баяр болох гээд таагүй бодолд автаж байснаа удалгүй инээмсэглэж, баяр хөөрөөр дүүрч эхэлнэ. Энэ байдал хэд хэдэн удаа өөрчлөгдөнө. Санаа зовоож буй зүйлсээ дотны хүмүүстэйгээ хуваалцаж, тэднийхээ дэмжлэгийг авах хэрэгтэй. Шинэ хүнтэй зоригтойхон танилц. Энэ бол сарын амжилттай дуусах гол нөхцөл юм.
Нум (11.22-12.21)
Сарын сүүлчээр огт мөнгөгүй болох эрсдэлтэй байна. Ойрын үед ямар зарлага гаргах нарийн тооцоолж, шаардлагатай бол төсвөө нэмэхийг хичээ. Сарын хоёрдугаар 10 хоногт хамт олон, төрөл саднуудтайгаа хэл амаа ололцож чадахгүй болно. Харин сарын сүүлчээр өөрөөрөө бахархах онцгой шалтгаан гарч ирнэ.
Матар (12.22-01.19)
Сарын эхээр эрч хүч буцалж, богинохон хугацаанд их ажлыг амжуулж чадна. Та ажлынхаа асуудлыг ч амжилттай шийдвэрлэж, гэр орныхоо байдлыг сайжруулна. Харин ойр дотныхондоо бэлэг барихаа бүү мартаарай. 12 дугаар сарын дундуур цаг хугацаа удааширсан мэт болно. Энэ нь сарын үр дүнд нөлөөлөхгүй. Шинэ жилээс өмнө дуулиан шуугиантай үдэшлэгт оролцохоос татгалзсан нь дээр. Учир нь таны эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл их байна шүү.
Хумх (01.20-02.18)
Хэрвээ таныг дэвшүүлэх тухай яриа ойрын хугацаанд гарч байсан бол албан тушаалын шат ахих магадлалтай. Харин цалин нэмэх асуудлыг ирэх он болтол хүлээх нь. Одоохондоо таны санхүүгийн байдал өөрчлөгдөхгүй гэсэн үг. Сарын хоёрдугаар 10 хоногт хувийн амьдралдаа илүү их анхаарал тавь. Хэт их ажилтайгаасаа болоод хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Сарын эхэн үе бол таны хувьд тун тааламжтай үе байх нь.
Загас (02.19-03.20)
Таны хувьд Шинэ жилийн баяраас хэдэн долоо хоногийн өмнө баяр эхлэх нь ээ. Ойрын хүрээллийнхнээс тань хэн нэгэн гэртээ ширээ засан урих буюу найзуудын уулзалт зохион байгуулна. Сарын эхээр өөрөө дүү ажлын хүмүүсийнхээ хийсэн алдааг засах хэрэг гарна. Нөхцөл байдал танд хэцүү, гарах гарцгүй мэт санагдаж байсан ч хамтын хүчээр бүхнийг шийдвэрлэж чадна. Боломжтой бол интернэтээр худалдан авалт хийхгүй бай. Та чанарт нь сэтгэл гонсгор үлдэж мэднэ.