Нийгэм

АНУ-ын ЭСЯ-наас иргэдийг аварсанд талархал илэрхийлэв

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Онцгой байдлын ерөнхий газарт талархал ирүүлжээ. Энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сум, “Сүүжийн-Овоо” гэдэг газар Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нар нь цасан суусан байсныг олж илрүүлэн амь насыг нь аварсан байна.

Тус улсын ЭСЯ-наас ирүүлсэн талархлын бичигт  “Онцгой байдлын алба хаагчид Монгол Улсад аялж байгаад аюулд өртсөн Америкийн Нэгдсэн Улсын иргэдэд тусламж үзүүлсээр байгаад талархал илэрхийлье. Намайг Монголд байх хугацаанд Онцгой байдлын албанаас хоёр ч удаагаа АНУ-ын иргэдийг аюулаас аварлаа.

Саяхан буюу 11 дүгээр сарын 9-ний өдөр АНУ-ын хоёр иргэн Даланзадгад сумын ойролцоо цасан шуурганд өртөн төв замаасаа гарч, цасанд суун 5 цаг орчим гацсан бөгөөд бензин нь дуусах дөхөж, тэндээ хасах градуст шөнийг өнгөрөөх аюултай нүүр тулсан. Манай консулын баг тэдний дуудлагыг хүлээн авмагцаа Онцгой байдлын ерөнхий газраас тусламж хүссэн билээ. Онцгой байдлын ерөнхий газар тэр даруй мэргэжлийн хүрээнд шуурхай арга хэмжээ аван, хоёр аврах баг илгээснээр АНУ-ын иргэдийг 90 минутын дотор олж, амь насыг нь авран хамгааллаа.

Монгол Улсын Онцгой байдлын алба ийнхүү сайн үлгэр дуурайллаар манлайлж байгаа бөгөөд бусад улс орны Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд үлгэр жишээ аваасай хэмээн хүсч байна. Хүндэтгэсэн, Хэргийг түр хамаарагч Мануэль П.Микаллер, Жр” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close