Орхон аймагт өчигдөр өглөө гурван ихэр хүүхэд мэндэлжээ.Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин гэнэ. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Харин өнөө өглөө хоёр ихэр хүү мэндэлсэн байна.
Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Ихрүүд таван болон долоо настай хоёр ахтай юм байна. Тус аймагт 13 жилийн өмнө тус аймгийн иргэн Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлсэн анхны тохиолдол бүртгэгдэж байв.