Хэрвээ та шөнийн цагаар нэг ч сэрэлгүй унтдаг бол үнэхээр азтай хүн юм. Харамсалтай нь дэлхийн нийт хүн амын бараг тал орчим хувь нь нойрны асуудалд орсон байдаг. Мэдээж үүнд олон шалтгаан нөлөөлдөг нь ойлгомжтой. Харин хятадын уламжлалт анагаах ухаанд хэдэн цагийн үед сэрдгээс хамаардаг бие махбод, тархи тань танд ямар дохио өгч байгааг мэдэх боломжтой гэж үздэг.

Та оройн 21:00-22:00 цагийн хооронд унтаж чадахгүй, эсвэл сэрээд байвал:

Хэрвээ та шар шувуун төрлийн хүн биш, энэ үеэр ихэвчлэн тайван унтдаг боловч энэ удаад унтаж чадахгүй байвал та стресст оржээ гэсэн үг. Бясалгал, унтахын өмнө бие тайвшруулах нь тус болно.

23:00-01:00 цагийн хооронд сэрж байвал:

Сэтгэл санаагаар ихэд унажээ. Хятадын уламжлалт анагаах ухаанаар бол энэ үед цөсний хүүдий идэвхждэг. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөн, зоримог, чанга байдалтай холбоотой. Хэрвээ цөс муудвал хүн айдас, хулчгар зан ажиглагддаг. Хүний элэг төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцдаг бол цөс нь шийдэмгий зан, гүйцэтгэх чадварыг харуулдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд аль болох уучилж, аливааг байгаагаар нь хүлээн авахыг сануулж байна.

01:00-03:00 цагт сэрж байвал:

Та хорсол, хор шарыг мэдэрч байна. Энэ энерги нь элэгтэй холбоотой бөгөөд уур бухимдал, янь энергийг гаргадаг. Хятадын уламжлалт анагаах ухаанаар бол элэгний асуудал нь түрэмгийлэл, хорсолтой холбоотой байдаг. Аяга хүйтэн ус ууж, таагүй сэтгэл хөдлөлөө дарахын тулд бясалга.

Та 03:00-05:00 цагт сэрж байвал:

Дээд хүч танд ямар нэгэн юм хэлэхийг оролдож байна. Энэ үе нь уушги, гуниглалтай холбоотой. Энэ цаг үед сэрж байвал дээд хүчин танд яах ёстойг заахыг хүсч байгааг илтгэдэг гэж хятадууд үздэг. Хятадын уламжлалт анагаах ухаанд уушги нь гуниглал, сэтгэл гутралтай холбоотой бөгөөд уушгинд асуудал үүсэх нь амьсгалах хүсэлгүйг илтгэдэг дохио болдог. Хэрвээ та уушгины асуудалтай, эсвэл сэтгэлээр унах, уруу дорой бодолд автах, шударга бус байгаа мэт сэтгэгдэл төрөөд байвал амьдарч буй зарчмаа дахин нэг хараарай.

Энэ үед бясалгал, амьсгалын дасгал тус болно.

Та 05:00-07:00 цагт сэрж байвал:

Энэ үе нь гэдэсний эрүүл мэндтэй холбоотой. Эдгээрт цагт нойргүйдэх нь сэтгэл санаа тогтворгүй байгаатай холбоотой. Бүдүүн гэдэсний энергид сэтгэл санаа тогтворгүй байх нь архаг өтгөн хаталтаар илэрдэг. Түүнчлэн сэтгэл санааны хувьд аливааг орхих, тавьж явуулах хүсэлгүй байх нь үүнтэй холбоотой. Үүнээс болж таагүй сэтгэл хөдлөл хуримтлагддаг. Хятадууд сэтгэл санаа ийм үед таагүй бодлоосоо салж, сэтгэлийн хориг хаалтаа тавихыг зөвлөдөг.

Энэ үеэр сайн унтаж амрахын тулд цагтаа хүндэрч, сунгалтын дасгал сайн хийх хэрэгтэй.

 

By updown

One thought on “Шөнө дунд гэнэт сэрэх нь юутай холбоотой вэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн