Чингэлтэй хайрхны явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрхны нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. 

Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо. Мөн явган аялагчид ууланд гарахаас өмнө ойр орчим байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийдэг учир Чингэлтэй дүүргийн иргэдийн орлогод тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тохижилтын нээлт арванхоёрдугаар сарын 1-ний 10:00 цагт болох бөгөөд Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1,5 км зайтай Чингэлтэй Зүрх уулын амнаас эхэлнэ. 

2 thoughts on “Чингэлтэй хайрхны явган аяллын замыг тохижууллаа

  1. зочин 2017-11-30 13:21 at 13:21

    зөв

    Хариулах
  2. Өлзий 2017-11-30 16:22 at 16:22

    Чингэлтэй хайрхан гэдэг уулын ар/гүнтийн даваа/ хомойг том баячууд чулуун хэрэм барьж хашиж авсан нь ойн зэрлэг амьтадын үржил селекцэд муугаар нөлөөлж байна. Дур мэдэн Гүнтийн зүүн амнаас давааг давуулан хэдэн арван км үргэлжлэх дундад зууны үеийн хэрэмийг байгуулсан байгааг хэн хариулах вэ? энэ ууланд байсан үнэг, чоно, туулай, зэрлэг гахай, буга согоо, хярс, жирх, хэрэм, олон төрлийн шувууд гэх мэт ан амьтад энэ зохисгүй байдлаас болж үхэж үрэгдэн нутаг орноо орхин дайжсан байдалтай болсон. Өндөр хэрмэн хашааг буулгахгүй бол амьтадын амьдрах орчин байхгүй болсон. Мөн зуслан лагерийн айлууд зуны байруудаа тойруулан хаа сайгүй сараалжин, торон хашаа барьсан нь мөн ялгаагүй сөрөг нөлөөтэй гэж бодож байна. энийг цэгцэлж ан амьтадыг Чингэлтэй хайрхан руу чөлөөтэй явах зам харгуй яаралтай гаргах хэрэгтэй. УБ хотын захирагчийн тушаал шийдвэр гаргаж нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй байна.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн