1992-1995 онд Боснийн дайны жилүүдэд Боснийн хорватуудыг зэвсэглэн нэгтгэсэн, Хорватын батлан хамгаалах зөвлөлийн гишүүн Слободан Праляк Хуучин Югославын олон улсын шүүх хуралдааны зааланд урьдчилан бэлтгэсэн хороо уужээ.

2013 онд Праляк Хорватын цэргийн командлалын хэдэн хүний хамт өнөөгийн Босни ба Герцеговинагийн газар нутагт иргэний дайны үеэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн ял авсан юм.

Энэхүү ялын тогтоолд Пралякийг цэргийн командлалын өндөр албан тушаалтны хувьд Хорватын цэргүүдийн 20 тосгонд мусульманчуудыг үй олноор нь хоморголон устгасан үйлдэлд хариуцлага хүлээх ёстой гэж заажээ.

Хуучин Югославын олон улсын шүүхээс өчигдөр (2017.11.29) Праляк болон хэд хэдэн хамсаатных нь нэхэмжлэлийг хэлэлцэж, 2013 оны ялыг өөрчлөхгүй байхаар тогтжээ.

Энэ үед шүүгдэгч Праляк “Слободан Праляк гэмт хэрэгтэн биш. Би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хашгирч, жижигхэн шилтэй юм ууснаа, хор уусан гэж мэдэгджээ.

Шүүх хуралдааныг сайтаараа шууд дамжуулсан 24sata хэвлэлийн мэдээлж буйгаар Праляк тэрхүү шингэнийг уусан даруйдаа бие нь эрс муудаж, шүүхийн дүнг танилцуулахыг зогсоосон төдийгүй түргэн тусламж дууджээ. Праляк хордож, нас барсан байна.

https://www.youtube.com/watch?v=_RA8G15N2Hc

By updown

2 thoughts on “Үзэл бодолдоо үнэнч хүн буюу Гаагийн шүүх дээр хор уусан хүн хэн бэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн