Саудын авлигач хунтайж нэг тэрбум доллар төлөөд суллагджээ

Саудын хаан ширээг өв залгамжлах магадлал хамгийн өндөр хүнээр нэрлэгдэж байсан хунтайж Митаб бен Абдалла суллагдлаа.
Авлигын хэрэгт буруутгагдан саатуулагдсан хааны удмын энэ хүн улсын санд 1 тэрбум доллар төлөөд, буруугаа хүлээгээд батлан даалтад гарна гэсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрчээ.
Үндэсний вани улсын гвардийн сайд, нас барсан Абдалла ибн Абдул-Азиз аль-Саудын хааны хүү түүнийг үрэлгэн хандсан, төрийн гэрээг хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт буруутгагджээ.
Ийнхүү Митаб бен Абдалла энэ сарын эхээр хоморголон баривчлагдсан хүмүүсээс суллагдсан хамгийн анхны хүн боллоо. Үүнээс гадна гурван хүн дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч суллагдах гэж айгаа гэнэ.
Ерөнхийдөө авлигатай тэмцэх асуудлаар тус улс нийт 200 орчим хүн баривчилсан байна. Тэдгээрээс 11 нь хунтайж ажээ.