Үндэсний дээд сургуулийн оюутан Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн сураггүй болоод долоо хонож байна. Тэрбээр энэ сарын 22-нд өглөөний 07:00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсанаас хойш нэг ч хүнтэй холбоо бариагүй гэх бөгөөд тухайн өдөр хэн ч түүнийг олж хараагүй гэнэ. Тиймээс эрлийн ажиллагаанд хүрээнд алга болсон залуутай хамгийн сүүлд холбогдсон гэх ангийн найзуудаас нь мэдүүлэг тайлбар авч эхэлжээ. Залууг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн нь Сонгинохайрхан дүүргийг Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран явуулж байгаа юм.