Таксинд явах нэрээр эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн эд зүйлсийг дээрэмддэг хэсэг бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Энэ хэргийг 20-22 настай А, Б, Г нар  бүлэглэн шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсож, согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан аж. Тэдний хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол нэг нь дээд сургуульд сурдаг эхнэр хүүхдийн хамт амьдардаг болохыг нь тогтоожээ.

Цагдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж эхэлсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллахыг тус цагдаагийн байгууллагаас хүсчээ.

By updown

One thought on “Шөнийн цагаар таксинд суусан эмэгтэйчүүдийг бүлэглэн дээрэмдэх болжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн