Одоо хэдэн он бэ? Энгийн боловч эргэлзээ төрүүлэх асуултын яах аргагүй энэ мөн. Хүмүүс цаг хугацааг хэмжихийн тулд хуанли зохион бүтээжээ. Гэхдээ энд хэдэн хэдэн хүндрэл бий. Хуанлийн эхлэл нь хаана вэ? Хэзээнээс эхэлж тоолох вэ? Мөн хэд хоногийг нэг жил гэж үзэх вэ? Тиймээс ч янз бүрийн хуанли зохион бүтээжээ.
Орост 2018 он болно
Дэлхийн ихэнх оронд Григорийн тооллоор амьдардаг. Энэхүү тооллыг Ромын пап XIII Григорий Юлианы тооллын оронд гаргасан билээ. Энэ хоёр хуанлийн ялгаа нь 13 хоног байдаг бөгөөд 400 жил тутамд 3 хоног нэмэгддэг. Тиймээс Орост Хуучин шинэ жил хэмээх баяр байдаг. Энэ бол хуучин буюу Юлианы хуанлигаар шинэ жил тэмдэглэдэг баяр юм. Гэхдээ оросууд хуучин тооллоос гадна шинэ тооллоор ч баяраа тэмдэглэдэг.
Григорийн тооллыг 1582 онд католик орнуудад мөрдөж, алгуурхнаар нэмэгдсээр хэдэн зууны дараа дэлхийн бусад орнуудад ч тархжээ. Энэ тооллоор бол 01 дүгээр сарын 1-нд 2018 он гарна.
Тайландад 2561 он болно
Тайландад ирэх 2018 онд 2561 он тохионо. Тайланд улс албан ёсоор буддын билгийн тооллоор явдаг бөгөөд энд Буддын нирваан дүрийг олсон үеэс тооцдог. Түүнчлэн бидний хэрэглэж дадсан хуанлийг ч хэрэглэдэг байна. Гадаадуудын хувьд бараан бүтээгдэхүүний хугацаа, бичигийн баримтын хугацааг Григорийн хуанлигаар хийдэг. Түүнчлэн Буддын хуанлиг Шри-Ланк, Камбож, Лаос, Мьянмар зэрэг улсад мөрддөг байна.
Этиопод 2011 он болно
Этиопын хуанли биднийхээс ойролцоогоор 8 жилээр хоцордог. Үүнээс гадна хуанли нь 13 сартай. 12 сар бүр нь 30 хоногтой байж байгаад 13 дахь сар нь тун богино буюу 5-6 өдөртэй. Энэ нь өндөр жил байх эсэхээс шалтгаалаад харилцан адилгүй. Тухайн өдрийн эхлэл шөнө дунд болдоггүй, нар мандахтай зэрэгцэн эхэлдэг байна. Этиопын хуанли эртний Александрын тооллоор үндэслэн хийгджээ.
Израильд 5778 он болно
Израиль улс Еврейн хуанлийг Григорийн тоололтой хамт албан ёсоор ашигладаг. Энэ тооллоор бол еврейн баяр, дурсах өдөр, төрөл төрөгсдийнхөө төрсөн өдрийг тэмдэглэдэг байна. Энэ тооллоор сар шинэ сартай үе эхэлдэг. Рош ха-Шаны жилийн эхний өдөр даваа, мягмар, пүрэв, эсвэл бямба гарагт л тохионо. Рош ха-Шан долоо хоногийн тохирох өдөр тохиохын тулд жилийг нэг өдрөөр уртасгадаг. Еврейн тооллын эхлэл хамгийн эхний шинэ сарнаар эхэлдэг бөгөөд энэ нь НТӨ 3761 оны 10 дугаар сарын 7-ны даваа гарагийн 05 цаг 204 хэсэгт эхэлжээ. Еврейн тооллын цаг 1080 хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг бүр нт 76 хором юм.
Пакистанд 1439 он болно
Лалын шашинтууд шашны баяраа тэмдэглэхэд исламын тооллоо ашигладаг. Энэ бол лалын шашинт зарим орнуудын албан ёсны тоолол юм. Тооллыг Мухаммед зөнчийг нүүлгэж, Меккагаас Медна руу эхний мусульманчууд шилжсэн НТ 622 оноос эхлүүлдэг. Энэ тооллоор бол хоног нар мандахад эхэлдэг байна. Сарын эхийг шинэ сар гарсны дараах өдрөөөс тооцно. Жилийн үргэлжлэх хугацаа нарны тооллоос 10-11 өдрөөр бага байх бөгөөд сарууд улирлаас хамаарч харилцан адилгүй байна.
Иранд 1396 он болно
Ираны хуанли буюу нарны хижра нь Иран, Афганистаны албан ёсны тоолол юм. Одон орон, нарны энэ тооллыг Омар Хайям зохион бүтээсэн. Энэ хуанлигаар долоо хоног бямба гарагаас эхэлж, баасан гарагт дуусдаг бөгөөд баасан гарагийг амралтын өдөр гэж тооцдог байна.
Энэтхэгт 1939 он болно
Энэтхэгийн үндэсний цорын ганц тоолол нь харьцангуй сүүлийн үед боловсруулагдсан бөгөөд 1957 онд батлагджээ. Энэ тооцооллоор бол саксын эрин буюу он тооллын эртний системийг мөрддөг. Хуанлийг Энэтхэг, Камбожид мөрддөг байна.
Түүнчлэн Энэтхэгт бусад ард түмэн, овог аймгуудын хэрэглэдэг өөр хуанли ч бий. Зарим нь он тооллоо НТӨ 3102 оноос буюу Кришнагийн таалал төгссөн үеэс эхлүүлсэн байхад зарим нь Викрами засгийн эрхэнд гарсан 57 оноос эхлүүлсэн байх нь бий. Буддын хуанлигаар бол Будда Гаутма таалал төгссөн НТӨ 543 оноос ч зарим хуанли эхэлдэг.
Японд 30 он болно
Японд он тооллыг Христийн мэндэлсэн үеэс тооцдог систем бий ч, Японы эзэн хааны төр барьсан үеэс эхлэн тоолдог хуанли ч бий. Эзэн хаан бүр төр удирдсан үеийн уриа болох эриндээ нэр өгнө. 1989 оноос Японд Акихито эзэн хаан хаан ширээнд заларч, “Энх тайван, амар амгалангийн эрин” эхэлсэн түүхтэй. Өмнөх эрин болох “Соён гэгээрүүлсэн ертөнц” 64 жил үргэлжилсэн байна. Албан ёсны ихэнх баримтуудад Григорийн тоолол болон Японы өнөөгийн эриний он гэсэн хоёр цаг хугацааг ашигладаг байна.
Хятадын хуанлигаар 4716 он болно
Хятад хуанлиг Камбож, Монгол, Вьетнам болон Азийн бусад орнуудад ашигладаг. Он тоолол нь Хуан-ди эзэн хаан засгийн эрхэнд гарсан НТӨ 2637 оноос эхэлдэг байна. Хуанлийн цикл нь Бархасбадь гарагийн циклээр явагддаг. Бархасбадь гарагт 60 жилд 5 удаа нарыг тойрдог. Энэ бол хятад хуанлийн 5 элемент юм. Бархасбадь гарагийн нарыг тойрох нэг эргэлт 12 жилээр үргэлжилдэг. Энэ 12 жил бүрт амьтны нэр өгчээ. Григорийн тооллоор 2018 онд нохой жил гарах юм.
Хойд Солонгост 107 он болно
Чучхегийн хуанлийг БНАСАУ-д 1997 оны 07 дугаар сарын 8-наас эхлэн Христийн мэндэлсэн тоололтой хамт хэрэглэж байна. Тооллын эхлэл нь 1912 он буюу Хойд Солонгосыг үндэслэгч, Солонгосын мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсэн өдрөөс эхтэй. Түүний төрсөн он бол 1 он. 0 гэсэн он тоолол байхгүй.
БНАСАУ-д он сарыг бичихдээ Григорийн тоололтой хамт чучхегийн тооллыг заавал хамт хэрэглэнэ.
3 comments
manai mongoliin tsag toololch bas uur bzdee teddugeer jaranii tiim jil geed baidag bzdee
Манайх хятадтай адил 4716 он биш шүү дээ. Манайд 17 дугаар жарны гал тахиа жил байгаа биздээ.
Manaih chingis haanii ues toolno