Уушгинд халтай Улаанбаатарын утаанаас өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга бол маск зүүх юм. Хоолой хорсгосон гашуун утаанаас бага ч гэсэн хамгаалах хэрэгсэл болсон маск нь дотроо хямд, үнэтэй, чанартай, хулхи, энгийн, содон гээд маш олон янз.
Агаарын бохирдолдоо дарлуулсан утаанбаатарчуудын стиль имжийн нэг хэсэг маскны үзэсгэлэн өнөөдөр (2017.11.29) болно. Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбриж компани, Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбриж маск дээр гаргах уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан нь энэ бөгөөд болох “Гоёл” наадмын Гала тоглолтын тайзнаа харах боломжтой юм байна. Олон нийтийн дунд Монгол ТВ-ийн фэйсбүүк хуудсаар дамжуулан санал авч 1000 гаруй загвараас шилдэг 15 маскийг шалгаруулсан гэнэ. Харин ялагчийг “Кэмбриж” компани болон Кэмбриж маскны Монгол дахь албан ёсны дистрибьютер болох “Анунгоо Фарм” ХХК ялагчийг “Хонконгийн Загварын долоо хоног”-т оролцох эрхээр шагнах ажээ.
Тус тэмцээнийг зохион байгуулснаар ард иргэд өөрт таарах маск зүүж хэвшинэ гэдэгт зохион байгуулагчид найдаж байгаа аж. Санаа нь зөв ч маскны үзэсгэлэнг зохион байгуулах түвшинд хүрсэн нь бид ямар аюултай орчинд амьдарч байгааг эрхгүй сануулж байгаа юм.
Б.Яруу