Өнгөрсөн онд 160 аж ахуй нэгж байгууллагын 60 хувь нь алдагдалтай ажиллажээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газараас хийсэн шалгалтаар орон нутгаас 160 аж ахуй нэгж хамрагдсан байна.
Ажлын хэсгийнхэн 21 аймагт орон нутгийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 18 хязгарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 3 хувьцаат компани (ХК), нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрыг хамруулжээ.
Шалгалтаар 5476 ажилтан, албан хаагч 105.6 тэрбум төгрөгийн орлого олж 111.9 тэрбум төгрөгийн зардал гарган 7.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохыг тогтоосон байна.