Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад гүнээ харамсаж байна – updown.mn

Цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад гүнээ харамсаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаатай холбогдуулан Монголын Эмнести Интернэшнл байгууллага байр сууриа илэрхийлжээ.

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЦААЗААР АВАХ ЯЛЫН АСУУДЛААРХ БАЙР СУУРЬ

“Жил бүр цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнууд цөөрсөөр байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад Монголын Эмнести Интернэшнл гүнээ харамсаж байна.

Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколд нэгдэн орсон. Уг протоколын 1 дүгээр зүйлээр Оролцогч улсаас цаазаар авах ял гүйцэтгэхийг хориглож, халахыг шаарддаг. Цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь олон улсын хуулиар хүлээсэн үүргээ Монгол Улс шууд зөрчсөн хэрэг болох бөгөөд“2-р нэмэлт протоколын туйлын зорилго, зорилттой харш” үйлдэл юм. Гишүүн улсуудыг хүссэн үедээ протоколоос гарах, хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг Нэмэлт протоколоор хориглосон.

Улс төрийн хүсэл зориг байвал хүний эрхийн гайхалтай өөрчлөлт хийж болох эерэг жишээг цаазаар авах ялыг халах Монгол Улсын замнал харуулсан. Гэтэл цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгоо байхгүй атал Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга гаргаж байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг боллоо. Төр эрх мэдлээ ашиглан хүнийг цаазаар авч амьд явах эрхийг зөрчсөнөөр хүний бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг. Төр хүчирхийллийн эсрэг дахин хүчирхийлэл үйлдэх ёсгүй.
Нийгмийн эмзэг хэсэг, ядуу хүмүүст эрүүгийн шүүн таслах ажиллагаа харилцан адилгүй үйлчилж,тэдэнд цаазаар авах ял түлхүү оноож байгааг судалгаа харуулдаг.

Олон нийтийн бухимдал дургуйцлийг төрүүлсэн хэрцгий гэмт хэргүүдийг бид ч бас жигшиж байна. Гэвч цаазаар авах ялыг халсан нь гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгож буй хэрэг биш юм. Эмнести Интернэшнл гэмт хэрэгтнийг шударгаар шүүж, цаазаар авах ял хэрэглэхгүйгээр гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл хүлээлгэх ёстой гэж үздэг.

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлын хэрцгий, нэр төрийг доромжилсон хүнлэг бус ял шийтгэл юм.
Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хүний эрхийг хангах, хамгаалах амлалтаасаа ухрах ёсгүй.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

8 thoughts on “Цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад гүнээ харамсаж байна

  1. Zochin 2017-11-28 13:16 at 13:16

    Ardchilsan oron gej tunhaglaad baidag, huniig tsaazaar aavah yaliig sergeeh ny hamgiin zev shiitgel bolj chdah uu.hediigerr hertsii humuust onooh shiitgel bolovch bid ardchilaas ulam uharch Duterte ene teriin araas orj baina. , Delhii dahind bukh nasaar ny horih yaliig tulhuu hereglej baina. Hunii amid yavah erh gej neg yum bii, hils heregt gutgegdsentohioldol yalanguya zaluuchuud deer ikh gardag, sain l bodoj uzeh heregtei yumaa

    Хариулах
  2. !!! 2017-11-28 13:31 at 13:31

    Eh Ornoo ariunaar ni awch uldey gewel Zaaziin yaliig sergeeh ni ZOW !!!~

    Хариулах
  3. Зочин 2017-11-28 13:51 at 13:51

    Монголоо монголоор нь авч үлдэх зөв аргын нэг. Ардчилал гэж Америк, барууныхныг дуурайж одоо боллоо. Харгис, хэрцгийгээр санаатайгаар хүн хохироосон гэмтнүүдийг хороож цэвэрлэх хэрэгтэй. Харин өөрийгөө хамгаалсан хүн бол өөр шүү дээ.

    Хариулах
  4. zochin.... 2017-11-28 14:04 at 14:04

    ter ardchilaliin ulger duurailal amerikt bas ypand odooch gesen tsaazaar abchl bga bzdee……..chamaig alchihsan baihad suugaad garaad ireh nas bn gd sabsagnadag zaluuchuud ih bolson bn gesen…….tsaazaar abah yliig demjij bga

    Хариулах
  5. Mongol 2017-11-28 14:04 at 14:04

    Ene amnesty international geed Mongold yamar ch hereggui baruunii gar hul bolson baiguullagiig mongoloos uter turgen huuj gargah heregtei.Ta nartai nargui Mongol uls bolood l baisiin tsaashdaa ch boloh l bolno.Bitgii tusgaar togtnoson buren erht ulsiin heregt hoshuu dureed bai.Ta nariin hiij giiguulsen ajil gej er n yu baigaan Hutsalgui zailtsgaa

    Хариулах
  6. зочин 2017-11-28 14:07 at 14:07

    Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг АНУ ч гэсэн цаазын ялтай хэвээрээ л байгаа шүү дээ

    Хариулах
  7. зочин 2017-11-28 14:17 at 14:17

    нэгих хүний эрх ярьсан юмнууд та нарт ямар хамаа байна хол очиж хуц,гэр бүлээр нь хүмүүсийн амь насыг бүрэлгээд,бага насны хүүхдийг хүчирхийлээд байгаа хүний амийг өршөө гээд байдаг үрэгдсэн хүмүүсийн амийг яа гэж байна та нар,тэдний хохь уу энэ шударга ёс уу ардчилал уу,та нарт монгол улсын асуудал хамаагүй хол очиж хуц

    Хариулах
  8. Зочин 2017-11-28 15:26 at 15:26

    Санаатайгаар ухамсар муутай эрчүүд, эр бяраа хөөрхий орон гэрээ авч яваа ядарсан эхнэр ,түүний ар гэр ээж аав үр хүүхэдэд гаргадаг. Тэд цагдаа хархаар өөр болдог гэтэл цагдаа дуудаж чадахгүй дарамтлуулж байгаа хүчирхийлэлд өртөж дарамтлуулж байгаа олон гэр бүл байгаа Тэд архи уух нэрийдлээр мэдхгүй гэж хариулаад л өнгөрдөг. Тэдний мунхаг байдлаас болж олон хүн алтан амиа алддаг Би бас тэгэх бий гэхээс айдаг хүний нэг байнаа,,Гэтэл тэдэнд Маш чанга хууль Үнхээр хэрэгтэй Яагаа хүн алсан хүнийг Тэр жаахан охидыг хүчиндсэн муухай эрсийг Шууд цаазаар авах хэрэгтэй Тэгвэл бусад нь цочирох болон Би хүн алвал өөрөө олон түмний нүдэн дээр цаазаар авхуулах болон гэсэн бодолтой хүн олон байхгүй боловуу Үнхээр элэг эмтрэм хэрэг сонсогдох юм яагаад мөрөөрөө амьдарч яваа хөөрхий бүсгүйчүйд үрсээ орхиод эр нөхрийхөө гарт үрэгдэж байнаа бяцхан охид хүчиндүүлдэг юм бэ Тийм муйхай хүмүүсийг Монголын шорон тэжээж бидний НДШ мөнгө зарцуулах хэрэггүй хайран мөнгө өөр үр ашигтай зүйлд зарцуулна шүү дээ Тэднийг тэжээж болохгүй Шууд цаазлах Хэрэгтэй тэгвэл Гэмт хэрэг багасана шүү дээ

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн