Үндэсний аудитын газараас Гадаад харилцааны яамыг АСЕМ-тай холбоотой хамгийн их хөрөнгө, мөнгө зарцуулсан газараар нэрлэв. Тус яамнаас АСЕМ-тай холбоотойгоор 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 14.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой зургаан зөрчил гарчээ. Үүнд,
- Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт ‘АСЕМ’-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгсэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
- Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр ‘Нью Терравокс’ компанитай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай ‘Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ’ -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ээс 4787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
- ‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны яамны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд ирүүлсэн чиглэлийн дагуу ‘АСЕМ’-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан зэрэг багтжээ.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг харьяа байгууллага хөрөнгө зарцуулалтаараа удаалжээ. Үндэсний аудитын газараас өнөөдөр (2017.11.28) дээрх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа аж.
12 comments
За яахав шалгадаг юм байж. Мэдээлж чаддаг юм байж. Тэгээд яахав! Энэ их хохиролыг ард түмэн үүрээд, дураараа аашилсан дээдэс зоолоод явж байх уу. Тэгж л таарна даа. Цадиггүй юмаа.
Эвий нь олоод идэж чаддаг юм байна.Мөн их хусжээ. Элбэгээ ч их хуссан даа.
Энэ их дутуу байна. Баттөр, Ганхуяг, Пүрэвсүрэн, Заяа мандах тэргүүтэй хүмүүсийн идсэн баримт үүнээс 10-20 дахин их байгаа
АСЕМ гэж олны дам үгээр бол их юм бусниулсан гэх гэхдээ дотор нь байгаагүй тул мэдэх юм алга, дотор нь байснууд нь амаа үдүүлсэн байх да
mongo idesen bol shalgaad butsaagaad toluulee
2016 оны 10 сар гэхэд Монгол улсад АСЕМ зохион байгуулсны үр дүн нь гарна гээд байсан эрхмүүд хайчсан бэ? Одоо 2017 оны 12 сар болох гэж байхад АСЕМ болсны үр дүн жирийн над мэтэд бол түй ч мэдрэгдсэнгүй. Арай МАН руу буруу чихэж шогтох гэж байгаа юм биш биз дээ, Элбэгдоржуудаа…
Элбэгдорж оо чамд монголын ард түмэн мөн ч их итгэж билээ.Ингэж амаар нь шороо өмөхүүлээд хаях юм уу? Ард олон тэгж дураар чинь тавихгүй шүү.
Ёстой морьтны хишиг явганд болжээ. Нэг л их эрх мэдэлтэй , чухал царайлсан хүмүүс тухайн үед байж. Ах дүү хамаатан садангууд нь манай тэр их ажил алба хашиж байгаа гэж их л бахархаж байсан байх даа. Гэтэл энэ цагт булайгаа чирцгээж байна даа. Одоо гэртээ аваачаад , эсвэл энд тэндхийн бар ресторанд шахаад ,хөгжмийн зэмсгийг нь энд тэндхийн чуулгуудад шахаад, бэлэн мөнгөнүүдийг ярилцаж байгаад хармаалчихсан. Тийм байхаа өнгөрсөн зун хот орсон чинь лаг машин унасан нь овоо хэд нэмэгдсэн байна лээ. Бүр идэхийн дэв , ардчиллын үед ийм л юмыг яс махандаа шингээжээ.
ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭ
Шалгалтаар ирсэн дутагдалд хэн буруутай вэ. Мэдээгүй юу. Эсвэл хэлэхээс айж байна уу. Өнөөх хуулийн байгууллага авч үзэх үү. Ингэж байгаад хүчингүй болдог шүү дээ. Шалгасан газар буруутанг тогтоох хэрэгтэй. Хэргээ хүлээхгүй бол цааш явдаг юм байгаа биз.
Nogoo shudraga baitsgaay geed barhiraad baidag sdakiin mongold uchruulsan hohirol yum bizdee nobshiin hulgaichid mongoliin ard tumen ymar ih itgesnii hariu Uunees ih yum idej uugaa biz nobshiin hulgaichiig shorond hataaj aldguim baihdaa
АСЕМ-с гадна эрүүл мэндийн салбарыг сайн шалгамаар юм Төрөөс эрүүл мэндийн салбарт өчнөөн тэрбум төг гаргадагч тэр нь анхан шатандаа жирийн иргэдэд хүртэхгүй элсэнд асгасан ус шиг замхарч байна Эмнэлгийхэн ах дүү хамаатан садан гарыг нь хүндрүүлсэн хүмүүст дээд зэргээр үйлчилдэг нь нууц биш Эмч нар хэнийг яаж эмчилж байгааг хянадаг газар алга Эмнэлэг гэдэг бол хэдэн эмч нарын хувийн мэдлийн болж хувирсан байна Хөрш зэргэлдээ орос улсад эмч сувилагч нар ах дүү хамаатан садангаа арын хаалгаар эмчилсэн тохиолдолд ажлаас нь зайлуулдаг болсон нь арын хаалга хээл хахуулиас сэргийлж байгаа хэрэг Гэтэл манайд эсрэгээрээ жишээ нь Төрийн албан хаагчийн эмнэлэг гэхэд эмнэлгийн ажилчдын гэр бүлийг эмчилж байхаар журамласан нь арын хаалгыг улам цэцэглүүлсэн байх жишээтэй Төсөл тендер нэрээр чанаргүй эм оруулж ирж байгааг шалгамаар юм