Агаарын хөлөгт унтаж явахдаа чихэвчээ зүүсэн зорчигч эмэгтэй хүнд бэртэл авчээ. Зайгаар цэнэглэдэг түүний чихэвч гэнэт дэлбэрснээр хацар нь түлэгдсэн байна. Энэ явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Бээжингээс Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт болсон байна. Бэртсэн зорчигч ямар нэгэн юм дэлбэрэх чимээнээр сэрсэн талаараа Австралийн Тээврийн аюулгүй байдлын албаныханд ярьжээ. Эмэгтэй сэрээд чихэвч нь дэлбэрснийг хараад тэр даруй онгоцны шал руу шидсэн байна.
Тэр мөн чихэвчинд гал ассан хэвээр байсан тул би хөлөөрөө гишгэлсэн. Тэр үед онгоцны үйлчлэгч савтай ус авчирч цацсан гэж хэлжээ. Галыг усаар унтраах хооронд чихэвч аль хэдийнэ онгоцны шалтай зууралдан хайлсан байжээ. Австралийн Тээврийн аюулгүй байдлын албаныхан зай биш чихэвч нь шатсан байх гэсэн таамаглал гаргасан байна. Гэвч албаны хүмүүс ямар маркийн чихэвч, зай байсныг хэлээгүй талаар CNN мэдээлжээ.