УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед  Н.Энхбаяргүйгээр МАХН урагшилж, шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг болсон. Харин намынх нь гишүүд түүнийг  “хөөж” байгааг энэ сарын 20-нд зарласан юм. Тэрбээр энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Миний эсрэг мэдэгдэл хийгээд байгаа хүмүүсийг боль гэж хэлмээр байна. Баасанхүү гэдэг хүн энэ намд байх эсэх нь нэгдүгээр асуудал биш.  Намын Их хурлаа хийгээд, шинэчлэлийн асуудлаа ярилцаад, даргынхаа тайланг сонсмоор байна.  Бага хурлаас гаргасан хөөх заалтаа Улсын дээд шүүхэд өгсөн ч, бүртгээгүй байгаа. Шүүх бүртгээгүй байхад нам ямар нэг үйлдэл хийх боломжгүй”  гэсэн хариулт өгчээ.  Харин түүнийг намынх нь гишүүд хөөх болсон гурван үндэслэл бий. Үүнд,

  • Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд  МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, ялалтыг луйвардах боломж олгосон.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.
  • ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалсан гэж үзсэн бөгөөд  эл асуудал түүний инээдийг хүргэж байгаа бололтой.

By updown

One thought on “О.Баасанхүү: Миний эсрэг мэдэгдэл хийгээд байгаа хүмүүсийг боль гэж хэлмээр байна”
  1. Баасанхүү гишүүн минь ээ ингэж өөх ч биш булчирхай биш байснаас шинээр нам байгуулчих. Христын Ардчилсан Нам гээд л тэгвэл баруунаас евро доллар сая саяаараа ороод л ирнэ. Энхбаяртай муудажбайснаас дээр . Юмыг яаж мэдэхэв 20 оны сонгууль карманд ороод ирэх ч юм уу. Амжилт.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн