Си Жиньпин жорлонгийн “хувьсгал явуулах”-ыг уриаллаа

БНХАУ-ын дарга Си Жиньпин иргэддээ хандан дотоод аялал жуулчлалаа дэмжих, амьдралын чанараа сайжруулахын тулд жорлонгийн “хувьсгал явуулах”-ыг уриаллаа. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. “Жорлонгийн асуудал бол жижиг зүйл биш, соёл иргэншилт хот, тосгодын барилгын чухал хэсэг юм” хэмээн Хятадын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Си 2015 оноос хойш “жорлонгийн хувьсгал” эхлүүлж байгаа юм. Ариун цэврийн өрөөг эмх цэгцтэй болгож, эрүүл ахуйн зөв хэвшлийг мөрдлсөнөөр соёл иргэншилт нийгэм болно гэж тэрбээр үздэг. Түүний хэлснээр сүүлийн гурван жилийн дотор аялал жуулчлалын компаниуд 68 мянга орчим жорлонг орчин үеийн болгож тохижуулжээ.