“Зүрхний хилэн” Австрали улсад гарсан анхны монгол кино болов

“Фантастик” продакшны хөдөлмөрч, уран бүтээлч залуус  “Зүрхний хилэн” киногоороо үзэгчдэд ээлжит бэлэгээ барьсан нь саяхан. Тус продакшны найруулагч Б.Тамир Манж Чин улсын дарлалд өртөж, таван цулаа хэмхчүүлж, эх орныхоо төлөө цохилох зүрхээ зориулсан эрэмгий монгол эрсийн түүхийг 1860-аад оны цаг үетэй холбосон кино бүтээсэн нь ёстой л чансаатай уран бүтээлч болохоо харуулсан билээ. Хүнд омогшил төрүүлсэн энэхүү бүтээл энэ сарын 22-нд Австралид нээлтээ хийж, анхны Монголын уран сайхны кино боллоо.

“Зүрхний хилэн” кино тус улсад сурч, ажиллаж буй монголчуудын талархлыг хүлээснээс  гадна Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гарчээ. Киног 2000 гаруй хүн үзэж сонирхосны тав хувь нь гадаадын иргэд байсан аж. Нээлтэд Австрали Улсадд суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцжээ. Цаашид тус улсын Канберра, Мельбурн, Брисбэн хотод тус тус гаргахаар төлөвлөсөн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн