“Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн цомын аварга Э.Содномпилжээ Мексик улсад болж буй Пауэрлифтингийн 2017 оны Дэлхийн АШТ-д оролцохоор болжээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч тэрбээр тун удахгүй эх орноосоо Мехико хот руу хөлгийн жолоо зална. Мехико хотод Пара Пауэрлифтингийн болон Усанд сэлэлтийн ДАШТ зохиогдож байгаа юм. Түүнтэй хамт Монголын Пауэрлифтингийн Холбооны ЕНБД Д.Баттулга явахаар болжээ.
Э.Содномпилжээгийн хувьд Монголын пауэрлифтингийн түүхэнд Олимпийн болон Дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирсэн хүн юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн