Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг өнөөдөр томилов. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ “ “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. Хичээж ажиллана аа! Орон тооны биш учраас цалин, хангамж авахгүй, та бүхний татвараас хумслахгүй. Зөвхөн итгэл үнэмшлээрээ зүтгэнэ” гэжээ.
Зөв хүүхэдээ. Амжилт хүсье.