Орхон аймгийн Согоот багийн оршин суугчид таван хоног хэрэглээний усгүй өнжжээ. Тус багийн 19 дүгээр байрны 1432 өрхийн 5273 иргэн, VII хорооллын “Надежда”, “Hope town” хотхоны 300 өрх усгүй, гэрийнхээ 00-д  бие засаж чадахгүй “гүрийж” байна. “Эрдэнэт ус” компанийхан ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрээс шаардлагатай техник хэрэгслээр тэдэнд тусламж үзүүлсэн ч гэмтлийг нь бүрэн  засаж дуусаагүй байгаа тул иргэдийг зөөврийн усаар хангаж байгаа аж. Одоогийн байдлаар засварын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд зарим хороолол, аж ахуйн нэгжийн халуун, хүйтэн усны хэрэглээг ч түр хугацаагаар хязгаарласан байна.Аймгийн хэмжээнд жилд дунджаар инженерийн шугам сүлжээ 30 гаруй удаа эвдэрч гэмтдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн