2017-11-27 09:391min07

Эмгэн болсон Алла Пугачева

pugacheva

Эстрадын домогт од Алла Пугачева сүмийн дэргэд даруухан алчуур зүүж, нүүрээ будалгүйгээр “Чи итгэхгүй дээ” хөтөлбөрт гэр бүлийн аз жаргалын сэдвээр ярилцлага өгчээ. Энэ зураг дээр Пугачева урьдын адил цог золбоотой бус, нас дээр гарсан эмээ шиг харагдаж байна.

“Би хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө шашны ёсоор гэрлэхээр шийдсэн. Нөхөр маань анх удаа сүмд гэрлэж байгаа нь энэ” хэмээн Примадонна хэлжээ.

Өдгөө 68 настай Алла Пугачева, 41 настай Максим Галкин нар Москвагийн нэгэн сүмд албан ёсоор гэрлэснээс хойш одоо л шашны ёсоор гэрлэж байгаа юм.

Алла Пугачевагийн хувьд 1994 онд Филипп Киркоровтой шашны ёсоор гэрлэж байсан юм.

Харин Галкин, Пугачева нарыг Бушарино тосгон дахь Михаило-Архангельскийн сүмд ёсолжээ. Энэхүү гэрийн сүмийн тэдний найзууд болох Звенигородын экс дарга, одоо Оросын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайдын нэгдүгээр орлогч Леонид Ставицкий байгуулсан ажээ.

https://www.youtube.com/watch?v=3w0XJOIHd-c