Австрийн түүхч Стефан Дитрих Адольф Гитлерийн тогооч Констанция Манциарлигийн захидлуудыг нийтэлжээ. Эдгээр захидалд бүсгүй фюрерийн дуртай хоол, хүнс болоод үхэхийнхээ өмнөхөн барьсан оройн зоогийн талаар бичсэн байна. Захидлуудыг Манциарлигийн охин дүү хадгалж байгаад саяхан өөд болсон юм.
1945 оны 04 дүгээр сарын 30-нд Констанцияг бункертээ дуудаж, энд тэрээр фюрерийн сүүлчийн оройн зоогийг бэлтгэжээ. Түүний барьсан оройн зоог нь төмсний нухаж, шарсан өндөг байв. Ийнхүү нөхцөл нь таарч, тогооч нь Адольф Гитлерийн үхлийн талаар хамгийн анх мэдсэн гэдэг.
Манциарли бүсгүй тогоочийн албыг фюрерийг амиа хорлохоос нэг жилийн өмнөөс тун санамсаргүйгээр хашиж эхэлсэн байна. Өмнөх тогоочийг нь ари бус гаралтай хэмээн авч хаясан бөгөөд бүсгүй ч шүүхэд дуудагдана гэж айсандаа нацистуудын гал тогоонд ажиллахаас татгалзаж чадаагүй байна.
Захидлуудын байдлаас харахад бүсгүй амьдралдаа ихэд санаа зовдог байжээ. Гитлерийн дор ажиллана гэдэг сэтгэл санааны хувьд дарамттай байсан хэдий ч фюрер өөрөө “Моцартын нэртэй тогооч”-доо сэтгэл хангалуун байсан гэнэ. (Дашрамд дурьдахад нэрт хөгжмийн зохиолч Моцартын эхнэр нь Манциарли хэмээх овогтой байжээ)
Хамгаалагчид нь ч түүнийг “Фрау Марципани” хэмээн авгайлна.
Хэдийгээр тэр хариуцлагатай алба хашиж байсан ч Гитлертэй ойр дотно хүн байсангүй. Захидалд бункерт болсон сүүлчийн өдрүүдийн талаар юу ч бичээгүй байна. Энэ талаар хүмүүс ч түүнээс асууж амжаагүй гэдэг. Учир нь Манциали 1945 оны 05 дугаар сарын 02-нд алга болсон юм.
Гитлерийн тогоочоор ажиллахад сэтгэл санаа хүнд ч биед амар байжээ. Яагаад гэвэл Гитлерийн ходоод янз бүрийн хоол хүлээн авах чадваргүй байсан тул хөнгөн хооллодог, заримдаа өвчин нь хурцадсан үед юу ч идэж чаддаггүй байсан гэнэ. Фюрер мах иддэггүй ч пирогт маш их дуртай байжээ. Манциарли бүсгүй түүнд пирог хийх гэж өдрийн ихэнх цагийг авдаг байснаас гадна орой гэхэд тавган дээр нь юу ч үлддэггүй байсан аж.